БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Зарлал

Эрүүл мэндийн яамны үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Цөмийн онош зүйн тасагт ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдагсдыг нээлттэй сонгон шалгаруулах зар

Эрүүл мэндийн яамны үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Цөмийн онош зүйн тасагт ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдагсдыг нээлттэй сонгон шалгаруулах зар

БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Ажлын байрны чиг үүрэг:

Цөмийн оношлогооны тасагт ажиллах бөгөөд Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнд сургалтад хамрагдан, Эрүүл мэндийн яамтай 5 жилийн гэрээ байгуулж ажиллана.

Ерөнхий шаардлага:

Сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлэх суралцагчид хими-технологи, эмийн үйлдвэрлэл, цацрагийн аюулгүй ажиллагааны хамгаалалат, дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй байх шаардлагатай.

1. Цөмийн оношилгооны эмч:

  • Дүрс оношлогооны мэргэжил эзэмшсэн, Цөмийн оношилгооны чиглэлээр нарийн мэргэшсэн  байх;
  • Цөмийн оношилгооны мэргэжлээр клиникт 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Эмнэлэгийн ёс зүйтэй байх

2. ПЕТ/СТ техникч:

  • Эмнэлэгийн техникчийн мэргэжил эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ дүрс оношилгооны тоног төхөөрөмж дээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Англи эсвэл солонгос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Эмнэлгийн ёс зүйтэй байх;

3. Циклотроны оператор:

  • Электроникийн инженерийн баклавр болон түүнээс дээд зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Англи эсвэл Солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

4. Цацраг идэвхт эм зүйч:

  • Эм зүйч мэргэжлийн баклавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн лицензтэй байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Эмнэлгийн ёс зүйтэй байх;

5. Цацраг идэвхт эмийн бүтээгдэхүүний химич:

  • Химич, биохимич, эм зүйч мэргэжлээр мэргэшсэн, баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Эмнэлгийн ёс зүйтэй байх;

Сонирхсон хүмүүс дараах материалыг Монгол, Англи хэл дээр ирүүлнэ. Үүнд: 

  • Товч намтар
  • Диплом болон гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэх болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ нотариатаар баталгаажуулсан/
  • Өмнөх ба одоо ажиллаж байгаа ажлын газрын эсвэл их сургуулийн багш,  профессорын тодорхойлолт, холбоо барих утас болон и-мэйл хаягийн хамт
  • Мэргэжлийнхээ зорилго, чиглэлийг тодорхойлсон мөн цацрагийн аюулгүй ажиллагааны талаарх эсээ бичиж ирүүлэх (250 хүртэлх үгтэй) 

Зөвхөн шаардлага хангасан горилогчдоос тухайн ажил үүргийг гүйцэтгэх өвөрмөц тест авсны дараа сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Солонгосын Олон Улсын Эрүүл мэндийн Сан (СОУЭМС ) болон Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгээс Англи хэл дээр илтгэл тавиулж, ярилцлага авч шалгаруулна. 

Сонгон шалгаруулах хугацаа:

2018 оны 07-р сарын 18-наас 2018 оны 8-р сарын 07-ний 17:00 цаг хүртэл

Материал хүлээн авах:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа аж ахуйн байр, 1-р давхар “ Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” Төслийн нэгж,Сургалт хариуцсан мэргэжилтэн -д ирүүлнэ үү.

И-мэйл хаяг: burenjargal@ndtc.mn Утас: 7015-9501