Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Танин мэдэхүйн булан

Цацраг гэж юу вэ? - Атомаас гарах цацраг

Цацраг гэж юу вэ? - Атомаас гарах цацраг

Атомаас гарах цацраг

Цацрагийг бөөмлөг ба долгионлог гэж хувааж болно. Бөөмлөг цацрагийг цааш нь цэнэгтэй болон цэнэггүй гэж хуваана.

Цэнэгт эгэл бөөмсөд альфа, бета цацраг (бөөмс) болон эмнэлэгт ашигладаг протон болон эерэг цэнэгтэй нүүрстөрөгчөөс гадна мюон зэрэг эгэл бөөмсүүд ордог. Цэнэггүй бөөмд нейтрон орно. Радио долгион, хэт богино долгион, үзэгдэх гэрэл, рентген болон гамма цацрагийг долгион гэж үздэг. Альфа, бета, гамма цацраг нь цөмийн задралын явцад үүсдэг үндсэн цацраг юм. Альфа цацраг нь гелийн цөм (протон 2, нейтрон 2) бол бета цацраг нь электроны урсгал юм.