БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Мэдээ

Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори гурав дахь удаагаа итгэмжлэгдлээ

Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори гурав дахь удаагаа итгэмжлэгдлээ

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори /ДТБЛ/ нь ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025:2007) стандартын шаардлагыг хангаж, ионжуулагч цацраг хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалт үзүүлэлтийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 07-р сарын 17-ны өдрийн А/244 тоот тушаалаар гурав дахь удаагаа итгэмжлэгдлээ.

ДТБЛ нь төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах ионжуулагч цацраг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд батлагдсан хүчин төгөлдөр арга аргачлал, стандартын дагуу гүйцэтгэж байна.

            Ионжуулагч цацраг хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах нь цацрагтай ажиллагч, хүн ам, байгаль орчинг цацрагийн сөрөг нөлөөнөөс хамгаалах, зөвшөөрөгдөх тунгийн хязгаараас хэтрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой юм.

Тус лабораторид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторийн хүний нөөц болон техникийн чадавхыг сайжруулах-МОН6014” төслийг амжилттай хэрэгжүүлж, 2015 онд “Гамма цацрагийн хамгаалалтын  түвшний дозиметрийг баталгаажуулах G-10 иж бүрдэл төхөөрөмж”, 2016 онд “Рентген цацрагийн хамгаалалтын болон оношилгоо түвшний дозиметрийн шалгалт, тохируулгын X80 иж бүрдэл төхөөрөмж”-ийг тус тус хүлээн авч суурилуулан, ажиллагаанд оруулаад байна. Цаашид ОУАЭА-ийн Хоёрдогч Стандартын Дозиметрийн Лабораториудын олон улсын сүлжээнд нэгдэн орохоор ажиллаж байна.