Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Танин мэдэхүйн булан

Цацраг идэвхт ашигт малтмал олборлох аргууд – цуврал 03

Цацраг идэвхт ашигт малтмал олборлох аргууд – цуврал 03

Зураг1. Казахстан Улсад орших "Инкай" уурхайн боловсруулах үйлдвэр

 

Газрын дор уусгах олборлолт: Энэ нь ураныг газрын гүнд нь хүдрээс химийн урвалжаар уусгах замаар олборлох арга юм. Ордын геологийн тогтоц, төрлөөс хамааран уусгагч уусмалыг газрын гүнд шахаж, химийн урвалаар ураныг уусган, соруулж авдаг. Хүдрээс ураныг уусган авахад хүхрийн хүчил, шүлтийн уусмалыг хэрэглэдэг. АНУ газрын дор уусган олборлохдоо шүлтийн уусмал ашигладаг бол бусад улс орнууд голчлон хүчлийн уусмал хэрэглэдэг.

Ураныг газрын дор уусган олборлох арга нь харьцангуй шинэ арга юм. Нэвчимтгий элсэн чулуун ордыг дээрх аргаар олборлох нь эдийн засгийн давуу талтай байдаг.

            2016 оны байдлаар нийт олборлосон ураны 48 орчим хувийг энэ аргаар олборлосон байдаг бөгөөд харьцангуй бага зардалтай, экологийн сөрөг нөлөө багатай, цэвэр технологи тул энэ аргаар олборлох ураны хувь хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй байна.


Зураг2. "Инкай" уурхайн газрын дор уусган олборлох хэсгийн харагдах байдал

            1990-ээд оны үед нийт ураны 55%-ийг далд уурхайн аргаар олборлож байсан бол 1999 он гэхэд 33% болж буурсан ба 2016 онд нийт олборлосон уран 48%-ийг газрын дор уусган олборлох аргаар, 46%-ийг ил болон далд уурхайн аргаар, үлдэх хувийг дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлосон байна.