Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Танин мэдэхүйн булан

Цацрагийн тухай үндсэн ойлголт - цацраг идэвхийн нэгж

Цацрагийн тухай үндсэн ойлголт - цацраг идэвхийн нэгж

Цацрагийн нэгжүүд

Цацраг идэвхийн эрчим болон цацрагийн нөлөөллийг Беккерель (Бк), Зиверт (Зв), Грей (Гр) гэсэн нэгжээр илэрхийлдэг.

1. Беккерель - Нэг секунд дэх цөмийн задралын тоог Беккерель (Бк) нэгжээр илэрхийлнэ (задралын тоо/секунд). Бодист агуулагдаж буй цацраг идэвхт материалын хэмжээ нь Бк/кг нэгжээр илэрхийлэгдэнэ. Тус нэгжийг бодисын цацраг идэвхт шинж чанарыг нээсэн Генри Беккерелийн нэрээр нэрлэжээ.

2. Зиверт - Хүний биед үзүүлэх цацрагийн нөлөөллийн зэргийг Зиверт (Зв) нэгжээр илэрхийлнэ. Цацраг нь өөр өөр энергитэй тул амьд эд, эрхтэн дэх түүний биологийн нөлөөлөл нь харилцан адилгүй байна. Тиймээс эдгээр нөлөөллийг нь хэмжихдээ жинлэх коэффициентүүдийг ашиглан тодорхойлдог. Цацрагийн хамгаалалтад 2 төрлийн тунгийн хэмжээ (эффектив тун, эквивалент тун)-г ашигладаг.

3. Грей - Бодис болон хүний эд, эсэд шингэсэн цацрагийн энергийн хэмжээг Грей (Гр) нэгжээр илэрхийлдэг. 1Гр нь 1 кг-д шингээгдсэн 1Жоуль энергийн хэмжээг илэрхийлнэ. Энэ нэгжийг хүний бие дэх цацрагийн шууд нөлөөлөл гэж тодорхойлохоос илүү хавдрын эмчилгээ, ариутгалд цацрагийн нөлөөллийг үнэлэхэд түлхүү ашигладаг.

Цацрагийн тун (Грей, Зиверт)

Грей нь нэгж массад шингээгдсэн энергиэр тодорхойлогдох “бодит тоо” бөгөөд детерминистик эффектийг*1 тодорхойлоход ашигладаг. Зиверт*2-ийг хорт хавдрын эмчилгээнд цацрагийн нөлөөллийг үнэлэх индекс*3 болгон ашигладаг. Эффектив тунг зөвхөн тухайн хорт хавдрын хувьд стохастик эффект*4 болон удамшлын нөлөөг тодорхойлоход хэрэглэх бөгөөд детерминистик эффектийг тодорхойлоход хамаарахгүй.

*1-Детерминистик эффект нь цацрагийн тунгийн хэмжээ тодорхой босго хэтэрсэн тохиолдолд сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Тунгийн хэмжээ нэмэгдэхэд хүндрэлийн явц нэмэгддэг. Гол шинж тэмдэг нь тунгалаг эс буурах, бөөлжих, үс унах, нүдэнд цагаа буух.

*2-Эффектив тунд хамаарна, гэхдээ Зиверт нэгжийг бусад хэмжигдэхүүнд мөн ашигладаг.

*3-Эд эрхтэнд шингэсэн энерги-Грей болон эд эрхтэн бүрийн цацраг мэдрэх ялгаатай чанарыг илэрхийлсэн жинлэх коэффициент зэргийг харгалзан тооцоолсон тунгийн утга юм.

*4-Стохастик эффект нь тодорхой босгогүй бөгөөд тунгийн хэмжээнээс хамаарч нөлөөлөл үзүүлнэ. Томоохон шинж тэмдэг нь цусны өвчин-лейкеми, хорт хавдар юм. Тайлбар-1: Цацрагийн хүний бие үзүүлэх биологийн нөлөөг илэрхийлэх хоёр хэмжигдэхүүн байдаг; эффектив тун болон эквивалент тун (аль алинд нь Зиверт нэгжийг ашиглана). Эквивалент тун нь тухайн нэг эд эрхтэнд олон төрлийн цацрагийн үзүүлэх цацрагийн нөлөөг илэрхийлсэн хэмжигдэхүүн юм. Эффектив тун нь эд эрхтэн бүрийн цацрагт мэдрэг байдлыг тооцоолон бүтэн биеийн авсан цацрагийн тун буюу цацрагийн нөлөөг илэрхийлдэг хэмжигдэхүүн юм.