Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Танин мэдэхүйн булан

Цацрагийг хэмжих багаж төхөөрөмжүүд - Цуврал №009

Цацрагийг хэмжих багаж төхөөрөмжүүд - Цуврал №009

Хэмжилтийн тоног төхөөрөмжүүд

Цацрагийг хэмжих багаж төхөөрөмжүүдийг дараах үндсэн 3 төрөлд ангилдаг.

1. Цацраг идэвхт материал байгааг бүртгэх, шалгах (гадаргуугийн бохирдлыг тодорхойлох);

2. Агаар дахь цацрагийн тунг хэмжих;

3. Хувь хүний авсан цацрагийн тунг хэмжих;

1. Гейгер Мюллерийн тоолуур гэж нэрлэгдэх цацраг бүртгэх багаж нь өндөр хүчдэлд холбосон хоолой байх бөгөөд түүн дээр туссан цацрагийг тоолдог (цацрагийн ионжуулах шинж чанарт суурилсан).

2. Сцинтилляци төрлийн багажууд: Натри иод болон цези иодоор хийсэн кристаллын флоуресценцийн шинж чанарыг ашиглан гамма цацрагийн энерги болон тунг хэмждэг.

3. Хувь хүний авсан тунг хэмжих дозиметрийг ажлын хувцсанд зүүж ашиглах ба хүний биед гаднаас ирэх цацрагийн тунг хэмждэг. Тухайлбал хагас дамжуулагч цахиур детектортой дозиметр, гэрлээр өдөөх люменсценцийн дозиметр, термо люменсценцийн дозиметр гэх мэт.