Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Энэтхэг, Австарли улсууд цөмийн энергийн салбарт хамтран ажиллаж эхэллээ

Энэтхэг, Австарли улсууд цөмийн энергийн салбарт хамтран ажиллаж эхэллээ

 
Энэтхэг Улс, Австрали Улстай цөмийн энергийг иргэний зориулалтаар ашиглах, тэр дундаа ураны нийлүүлэлтэд хамтарч ажиллах ажлыг эхлүүллээ. Энэтхэг Улс нь эрчим хүчний хэрэгцээний асар их дутагдалд ороод байгаа бөгөөд энэхүү байдлаас гарахын тулд ураны томоохон нийлүүлэгч Австрали Улстай хамтран ажиллахаар болжээ.
 
Энэтхэг Улсын хувьд нүүрсний дотоодын бага хэмжээний нөөцтэй боловч гаднаас нүүрсээ авдаг зэргээс шалтгаалан цөмийн эрчим хүчийг ашиглах нь нэмэгдэж байгаа. 2050 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 25%-ийг цөмийн эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн байна.
 
Австрали Улс цөмийн эрчим хүч ашигладаггүй боловч дэлхийн ураны хэрэгцээний 23%-ийг хангадаг томоохон нийлүүлэгч улс юм.