Монгол Улсын Цөмийн энергийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг. (2019-02-20 06:29:00)

Мэдээ

ОУАЭА-ийн Цацрагийн үүсгүүрийн бүртгэл, хяналтын (rais) системийн эксперт Монгол Улсад ажиллаж байна

ОУАЭА-ийн Цацрагийн үүсгүүрийн бүртгэл, хяналтын (rais) системийн эксперт Монгол Улсад ажиллаж байна

ЦЭК-ын Ажлын алба нь ОУАЭА-ийн цацрагийн үүсгүүрийн бүртгэл, хяналтын системийн талаар мэдлэг олгох сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын багшаар ОУАЭА-ийн Ази номхон далайн бүсийн орнуудын хяналтын байгууллагын мэдээллийн систем хариуцсан эксперт Ана Елена Гонжарес ажиллаж, сургалтад ЦЭК-ын Ажлын алба, МХЕГ, НМХГ-ын албан хаагчдыг хамруулж байна.

Сургалтын үндсэн зорилго нь улсын хэмжээнд цацрагийн үүсгүүрийн бүртгэл,  хяналтын мэдээллийн цогц системийг боловсронгуй болгоход холбогдох төрийн байгууллагын албан хаагчдын онол практикын мэдлэг чадварыг дээшлүүлэх, системийг суурилуулах, ашиглах чадвар олгоход оршино.

ОУАЭА-аас гаргасан Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дүрэм болон бусад олон улсын дүрэм, стандарт, зөвлөмжид тулгуурлан гишүүн орнуудын цөмийн болон цацрагийн хяналтын үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор RAIS 3.0 программыг 2001 онд Microsoft Access өгөгдлийн менежментийн системийг ашиглан боловсруулсан. Түүнээс хойш программ хөгжүүлэлт эрчимтэй явагдаж RAIS 3.1, RAIS 3.2, RAIS 3.3, RAIS 3.4 хувилбар гарч, SQL –тэй холбогдсоноор вэб орчинд ажиллах боломжтой болсон.

Одоогийн байдлаар ОУАЭА-ийн гишүүн 80 гаруй улсын хяналтын байгууллага  RAIS-ийг ашиглаж байгаа бөгөөд Монгол Улсад цацрагийн үүсгүүрийн бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн системийг 2002 оноос хойш ашиглаж байна.