Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Фото мэдээ

“Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” үндэсний семинарыг амжилттай зохион байгууллаа

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны RAS0079 “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын албанаас амжилттай зохион байгууллаа.

Семинарт Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, улсын болон хувийн ерөнхий боловсролын дунд сургууль зэрэг нийт 21 байгууллагын 30 гаруй байгалийн ухааны багш, арга зүйч нар оролцсон.

Тус семинарыг лекц, видео үзүүлбэр, туршилтын ажил, нээлттэй хичээл гэсэн хэлбэрээр дунд сургуулийн багш нар болон сурагчдын дунд зохион байгуулсан ба ОУАЭА-ийн шинжээч Т.Иймото, Д.Ираван нар дунд сургуулийн сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийн сэдвээр мэдээлэл өгөх болон сургалтыг хэрхэн сонирхолтой хэлбэрээр явуулах талаар арга зүйн хичээл орсноос гадна, Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн мэргэжилтэн К.Макабэ нь цацрагийн тун хэмжигчээр гадаад орчны болон төрөл бүрийн биетийн гадаргуу дээрх цацрагийн тунг хэрхэн хэмжих талаар туршилтын ажил хийж үзүүлсэн.

ЦЭК-ын Ажлын албаны гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОУАЭА болон ЯАЭА-аас зохион байгуулсан сургалтад хамрагдсан дунд сургуулийн багш нар семинарт оролцогчдод “Цөмийн энерги - байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр”; “Фукушима Дайчийн ослын сургамж”; “Цөмийн технологийн хэрэглээ хүнс, хөдөө аж ахуйд” гэсэн сэдвээр хичээл заасан. Мөн “Шинэ Монгол” БДС дээр заасан нээлттэй хичээлийн үеэр QR код ашиглан хичээлийн үр дүнг он-лайн сүлжээгээр шууд харуулж байсан нь сурагчид болон багш нарт нэн сонирхолтой байлаа.

Энэ удаагийн семинар нь агуулга, аргазүй, техник технологийн хувьд шинэлэг байсан төдийгүй семинарт оролцогчдод илүү үр өгөөжтэй болж чадсан бөгөөд цаашид ОУАЭА болон ЦЭК-ын Ажлын алба хамтран энэ төрлийн сургалт, семинар явуулж байхаар харилцан тохиролцжээ.