Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Мэдээ

ConvEx-2b дасгал, сургуулилтад амжилттай оролцлоо

ConvEx-2b дасгал, сургуулилтад амжилттай оролцлоо

Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ослын болон онцгой байдлын төвөөс цөмийн болон цацрагийн ослын нөхцөлд олон улсын байгууллага болон гишүүн орнуудаас тусламж хүсэх, хүсэлтийн дагуу тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авч ажиллах зорилгоор гишүүн орнуудын дунд ConvEx-2b дасгал, сургуулилтыг жил бүр зохион байгуулдаг.

Тус ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Ослын болон онцгой байдлын төвөөс гишүүн орнуудын ConvEx-2b дасгал, сургуулилтыг зохион байгууллаа.

Монгол Улсад тохиолдож болзошгүй цацрагийн ослын цагийн байдалд хариу арга хэмжээ авч ослын хор уршгийг хязгаарлах, ослын талаар гишүүн орнуудад мэдээлж, тусламж авах шуурхай ажиллагааг туршлаа.

Дасгал, сургуулилтад ЦЭК-ын Ажлын алба, МХЕГ, ОБЕГ, НМХГ-ын холбогдох албан хаагчид оролцож, Ослын болон онцгой байдлын төвөөс зарласан цөмийн болон цацрагийн ослын нөхцөлд хариу арга хэмжээ авах, яаралтай тусламж авах, хүсэлтийг ОУАЭА-т хүргүүлсэн. Мөн ОУАЭА-ийн гишүүн орноос ирүүлсэн туслалцаа үзүүлэх төлөвлөгөөтэй танилцаж, баталгаажуулан ОУАЭА-ийн Ослын болон онцгой байдлын төвд хүргүүлэн ажиллаа.

Энэхүү дасгал, сургуулилтаар цөмийн болон цацрагийн гэнэтийн ослын үед ОУАЭА болон бусад гишүүн орнуудтай харилцан шуурхай ажиллах, мэдээллийг шуурхай дамжуулах, цаг алдалгүй тусламж авах үндэсний эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бэлэн байдлыг хангуулсан байна.