Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Фото мэдээ

“Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г эцэслэн боловсруулах, төлөвлөгөөг турших танхимын дасгал, сургуулилт боллоо

ЦЭК-ын Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” төслийг 2017 оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Тус төслийн 8 дугаар зорилтын хүрээнд “Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллүүд болон Европын комиссын зөвлөх Габор Петопи, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгийн шинжээчтэй хамтран эцэслэн боловсруулах ажлыг 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Мөн  “Цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үндэсний төлөвлөгөө”-ний төслийг танилцуулах, төлөвлөгөөний төслийн дагуу ослын нөхцөлд ажиллах хариу арга хэмжээг авах, цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор танхимын дасгал, сургуулилтыг 10 дугаар сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэлээ.

Танхимын дасгал, сургуулилтад 14 байгууллагын 20 төлөөлөл оролцсон бөгөөд цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээ авах, холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог тодотгож, дасгал сургуулилтаар олж авсан туршлага болон сул талыг хэлэлцэн төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.