Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Мэдээ

Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгуулав

Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгуулав

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын үйл ажиллагаа ихээхэн өргөжсөнтэй холбоотойгоор ашигт малтмалын хайгуул судалгаа, аж үйлдвэрийн салбарт шинэ техник, технологи олноор нэвтэрч, цацрагийн үүсгүүрийн хэрэглээ, нэр төрөл олширч, цацрагтай ажиллагчдын тоо  өсөх хандлагатай байна.

Цөмийн энергийн комиссоос битүү цацраг идэвхт үүсгүүр бүхий цооногийн каротажийн судалгааны багажны хэрэглээнээс гарах цацрагийн тунгийн хэмжээг аль болох боломжит бага хэмжээнд байлгах, ажиллагчдын цацрагийн шарлагын тунг цацрагийн хамгаалалтын стандартад заасан тунгийн хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоосон салбарын дүрмийг баталсан билээ.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг /МЦХН/ ТББ хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн энергийн салбарт аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд таниулах” сэдэвт дэд төслийн хүрээнд  ээлжит сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтаар Хайгуулын цооногийн каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглаж буй  байгууллагуудын холбогдох албан хаагчдад Монгол Улсад цацрагийн хамгаалалтын чиглэлээр батлан гаргасан “Цацрагийн аюулгүйн норм” (2015 он), “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” (2016 он), “Цацрагийн холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм” (2015 он), “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм” (2015 он), “Цооногийн каротажийн судалгаанд битүү цацраг идэвхт үүсгүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм” (2016 он)-ийн талаар танилцуулга хичээл зааж, сургалтын материал, холбогдох хууль, багц дүрмийн эмхтгэлүүд, гарын авлагаар хангасан ба оролцогчдын сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг хийж, цацрагийн хэмжилт хийх, цацрагийн бохирдолын тест хийх талаар нээлттэй ярилцлаа.

Тус сургалтад “Монкаротаж” ХХК, “Геосан” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Жи энд Ди Эс” ХХК, “Жи И Энд Эс” ХХК, “Юниверсаль логгинг” ХХК, “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК, “Геоинженеринг” ХХК, “Литопро” ХХК зэрэг 13 байгууллагын 17 оролцогчийг хамруулсан байна.

  Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглах ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны тусгай шаардлагуудыг шинээр тогтоосноор салбарын аюулгүй ажиллагааны соёл дээшилж, болзошгүй ослын эрсдэлийг бууруулж, хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэхээс гадна хэрэглэгч байгууллага болон хяналт шалгалт, зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллага хооронд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шалгуур үзүүлэлтийн талаар нэгдмэл ойлголттой болж байгаа нь сайшаалтай байна.