Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Мэдээ

Аж үйлдвэрийн салбарт дагаж мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны норм, дүрмийн талаар сургалт зохион байгуулав

Аж үйлдвэрийн салбарт дагаж мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны норм, дүрмийн талаар сургалт зохион байгуулав

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг /МЦХН/ ТББ хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн энергийн салбарт аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд таниулах” сэдэвт дэд төслийн хүрээнд  Аж үйлдвэрийн салбарт цацрагийн хамгаалалтын чиглэлээр таниулах сургалтыг  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар зөөврийн болон суурин цөмийн хэмжүүр ашиглаж буй байгууллагуудад цацрагийн хамгаалалтын чиглэлээр батлагдсан Цацрагийн аюулгүйн норм” (2015 он), “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” (2016 он), ““Цацрагийн холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм” (2015 он), “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм” (2015 он), “Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” (2017 он), “Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” (2017 он) -ийн талаар хичээл заалаа.

Тус сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК, “НАЗХГазар”, “МАК цемент” ХХК, “АПУ” ХХК “МУИС, Цөмийн физикийн судалгааны төв”, Хөтөл цемент” ХХК, "М Си Эс Азиа Пасифик брюэри" ХХК, “М Си Эс Кока Кола” ХХК, “Насны зам” ХХК, “Бороо голд” ХХК, "Энреститехнологи" ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн нийт 11 байгууллагын 27 албан хаагчийг хамруулан мэдээлэл хийлээ.  

 Сургалтад оролцогчдыг сургалтын материал, холбогдох хууль, багц дүрмийн эмхтгэлүүд, гарын авлагаар хангаж, мэргэжлийн байгууллагаас сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг хийж, цацрагтай ажиллагчдын ажлын байр, хэвийн бус нөхцөл, ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүрийн менежментийн талаар нээлттэй ярилцлага хийв.

Аж үйлдвэрийн салбарт тусгайлан гаргасан цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны норм, дүрмийн талаар мэдлэгийг олгосноор тухайн байгууллагын аюулгүй ажиллагааны соёл сайжрах боломж бүрдэх бөгөөд цацрагийн болзошгүй ослын эрсдэлийг бууруулах, хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.