Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Мэдээ

Цөмийн мэдлэгийн менежментийн асуудлаар олон улсын шинжээчдийн баг ажиллана

Цөмийн мэдлэгийн менежментийн асуудлаар олон улсын шинжээчдийн баг ажиллана

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON0012 төслийн зорилгод тусгагдсан Монгол Улсын цөмийн физик, технологийн салбарын хүний нөөц, чадавхыг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ОУАЭА-ийн шинжээчдийн баг мэдлэгийн менежментийн асуудлаар сургалт-семинар хийнэ.

Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Гари Кайрнс - Зөвлөх (Их Британи), Владимир Артисюк - Росатом Техникийн Академи (Оросын Холбооны Улс), Сатоши Сакурай - Японы Атомын энергийн агентлаг (Япон Улс), Франк Вий - Зөвлөх (Канад Улс), Осзвальд Глюкер - ОУАЭА-ийн мэдлэгийн менежментийн ахлах мэргэжилтэн, Вэй Хуанг - ОУАЭА-ийн хэлтсийн дарга орсон байна.

Тус сургалт-семинараар мэдлэгийн менежментийн үндсэн ойлголт, давуу талууд, бодлого, стратеги, мэдлэгийг олж авах ба хадгалах арга хэрэгслүүд (далд мэдлэгийг олж авах), мэдлэг ба мэдээллийг хамгаалах, чадавхыг хөгжүүлэх, мэдлэгийг түгээх, хүний нөөцийн төлөвлөлт, насжилт, залгамж халааны төлөвлөлт болон эрсдэлийн үнэлгээ, мэдлэгийн мэдээллийн менежмент зэрэг сэдвээс гадна цөмийн салбараар хязгаарлагдахгүй мэдлэгийн менежментийн өргөн хүрээтэй сэдвийг хамруулах болно.

Сургалт-семинарын үеэр Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад цөмийн физикийн шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зорилгоор зохион байгуулсан “Цөмийн технологи-аж үйлдвэрийн салбарт” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчдад шагнал гардуулна.

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН

АЖЛЫН АЛБА