Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Мэдээ

“Цөмийн технологи-аж үйлдвэрт” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

“Цөмийн технологи-аж үйлдвэрт” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас дунд сургуулийн сурагчдын дунд бие даан бүтээлчээр эрэлхийлэн  судалж,  мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгох зорилгоор зохион байгуулсан “Цөмийн технологи-Аж үйлдвэрт” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай өндөрлөв.   

Тус уралдааны “Тэргүүн” байранд ЕБС 23 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ, “Дэд” байранд Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн 10в ангийн сурагч  Б.Номин-Эрдэнэ, “Гутгаар”  байранд ЕБС 23 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Г.Номин нар тус тус шалгарсан. Түүнчлэн,  Ерөнхий боловсролийн 23 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Б.Номун, 12а ангийн сурагч Г.Амарсанаа, тус уралдаанд сургуулийнхаа сурагчдыг идэвхтэй оролцуулсан физикийн багш Б.Шижиртуяа нарт тусгай шагнал  олгов.

Шагналыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON0012 төслийн “Монгол Улсын цөмийн физик, технологийн салбарын хүний нөөц, чадавхыг хөгжүүлэх” зорилтын хүрээнд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ажиллаж байгаа ОУАЭА-ийн мэдлэгийн менежментийн ахлах мэргэжилтэн Осзвальд Глюкер гардууллаа.

Эрдмийн цагаан мөр дардан байх болтугай