Монгол Улсын Цөмийн энергийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг. (2019-02-20 06:29:00)

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

  • "Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.
  • “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
  • “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
  • “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг  Засгийн газрын 11-байр, 1 давхар, Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 09.00-12:30 хүртэл, 13:30-17:00 цаг хүртэл бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь. /нэгийг анкетад наасан байна/
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй хүмүүст хамаарна/

Жич: Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх

  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Шалгалтын салбар комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Дөрөв. Шалгалтын хуваарь

Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2018 оны 12 дугаар  сарын 16-ны  өдрийн  16.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

2018  оны  12 дугаар сарын 17-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт  /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Тав. Мэдээлэл лавлагаа.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн 266135, 264216 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:  

1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООНЫ
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Захиалга өгсөн газар, байгуулла-гын нэр

Нэгжийн нэр

Ажлын байр
Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцсан асуудал

Ангилал зэрэглэл

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай чадвар

1

Цөмийн энергийн комиссын Ажлын алба

Цөмийн технологийн бодлогын газар

Мэргэжил-тэн

Цөмийн болон шинэ эрчим хүчний асуудал

ТЗ-5

1

Дээд, Бакалавр түүнээс дээш зэрэгтэй  

Цөмийн физикч, цөмийн технологич, цөмийн инженер

Цөмийн технологи, цацрагийн хамгаалалт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн

Мэргэжлээрээ 1-ээс дээш, төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан

Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх, комьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэртэлггүй сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах, Авлигаас ангид байж, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх эрмэлзэлтэй байх

2

Цөмийн энергийн комиссын Ажлын алба

Цөмийн технологийн бодлогын газар

Мэргэжил-тэн

Бүсийн цөмийн төсөл хөтөлбөр хариуцсан

ТЗ-5

1

Дээд, Бакалавр түүнээс дээш зэрэгтэй  

Цөмийн физикч, цөмийн технологич, цөмийн инженер, гадаад харилцаа

Цөмийн технологи, цацрагийн хамгаалалт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн

Мэргэжлээрээ 1-ээс дээш, төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан

Комьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх, албан бичиг боловсруулах, хөтлөх чадвартай байх, Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэртэлггүй сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах, Авлигаас ангид байж, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх эрмэлзэлтэй байх