Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Цөмийн энергийн агентлаг болон ОУАЭА-ийн шинэ тайланд ураны хэрэгцээ шаардлагыг нийт ураны нийлүүлэлт хангаж чадна гэжээ

Цөмийн энергийн агентлаг болон ОУАЭА-ийн шинэ тайланд ураны хэрэгцээ шаардлагыг нийт ураны нийлүүлэлт хангаж чадна гэжээ

Дэлхийн ураны нийлүүлэлт нь ирээдүйн цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ, дэлхийн цаг уурын зорилтуудыг хангахад цөмийн энерги ямар үүрэг гүйцэтгэхээс үл хамааран ойрын ирээдүйд хүлээгдэж буй төлөвлөсөн хэрэгцээ шаардлагад хангалттай юм. Гэсэн хэдий ч, эдгээр ураны нөөцийг цаг тухайд нь үйлдвэрлэн боловсруулахад ашиглалтад болон засварт байгаа уурхайнуудад хөрөнгө оруулалт, техникийн магадалгаа ихээхэн шаардагдана.

Цөмийн энергийн агентлаг (NEA), ОУАЭА хамтран 2 жилд нэг удаа нийтэлдэг "Улаан ном" гэж нэршсэн ураны нөөц, үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээний талаар дэлхийн хэмжээний лавлагаа бүхий “Уран-2018” товхмолын сүүлийн нийтлэлийн гол дүгнэлтэд дээрх асуудлыг цохон тэмдэглэсэн байна.

Улаан номын 27 дугаар хэвлэлд ураны зах зээлийн хамгийн сүүлийн үеийн тойм болон дэлхийн ураны зах зээлийн үндсэн статистик үзүүлэлтийг ураныг үйлдвэрлэдэг, ашигладаг 41 орны статистик мэдээллийн хамт толилуулсан байна.

Дэлхийн боломжтой ураны нөөц баялаг нь 6 142 200 тонн металл уран (tU) гэж үздэг бөгөөд нөхөгдөх боломжит өртөг нь нэг килограмм уран нь 130 ам.доллар болон түүнээс бага үнэтэй байх үед байдаг.

2016 онд тайлагнасан нийт дүнтэй харьцуулахад нөөцийн зэрэглэл өссөн ураны нөөц нь 7.4 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Үзүүлэлтээс харахад нөөцийн зэрэглэлийн өсөлт нь шинэ хайгуулаас шалтгаалсан хэдий ч, дийлэнх нь өмнө илрүүлсэн ураны нөөцийн дахин үнэлгээнээс ихээхэн хамаарсан байна.  Зах зээлийн хүчтэй нөхцөл байдал нь үйлдвэрлэлд шаардагдах хөрөнгө оруулалтыг татах гол үндэс суурь болдог байна.

2018 оны “Улаан ном” нь ураны үйлдвэрлэлийн төвүүд болон уурхайн хөгжлийн төлөвлөгөө, мөн урт хугацаанд ураны нөөц ба эрэлт хэрэгцээний асуудлыг шийдвэрлэхийн тулд 2035 он хүртэл цөмийн үйлдвэрлэлийн хүчин чадал, цөмийн реакторт хамаарах шаардлагын талаарх шинэчилсэн мэдээллийг өгнө.

Тухайн улсын тайланд сүүлийн үеийн уран хайгуул, олборлолт, байгаль орчны үйл ажиллагаа, хяналтын шаардлага, ураны чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлогын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байдаг.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/pressreleases/