Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Зарлал

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт болно

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт болно

Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

“Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрт Бангладеш, Индонез, Казакстан, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам, Монгол зэрэг Азийн 8 орны эрдэмтэд, судлаачид хамрагдан сургалтаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан өөрийн улсад дагалдах сургалтыг зохион байгуулах замаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, чадавхыг дээшлүүлэх, хүн амыг зохих мэдээллээр хангах бие даасан тогтвортой сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд оршино.

Сургалтын хөтөлбөрт цөмийн технологийн хэрэглээ, судалгааны реактор, цөмийн эрчим хүч, цөмийн реакторын физик, реакторын кинетик, дулаан болон гидравликийн процесс, ураны олборлолт, баяжуулалт, цацрагийн хамгаалалт, материал судлал болон бусад сэдвүүд багтсан болно.

Уг сургалтаар мэргэжлийн сертифекат олгох бөгөөд багш, оюутан, судлаач, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: e.battsetseg@nea.gov.mn  хаягаар болон 99159953, 6226-3159 утсаар холбогдон 2019 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл мэдээллээ ирүүлнэ үү. Хүний тоо хязгаартай.