Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Төрийн дээд одон, медаль хүртээлээ

Төрийн дээд одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар тоот зарлигаар Цөмийн энергийн салбарын ахмад зүтгэлтэн Цөмийн энергийн комиссын Изотоп конторын дарга асан Лхан-Аажавын Тогтохбаярыг Монгол Улсын төрийн дээд “Алтан гадас” одонгоор, мөн өдрийн 165 дугаар тоот тушаалаар Цацрагийн хяналтын лаборатори, Цацрагийн хяналтын албаны дарга асан, ЦЭК-ын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн зөвлөх гишүүн Хайдавын Нямцэрэнг Монгол Улсын төрийн дээд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор тус тус шагналаа.

Монгол Улсын хөгжил дэвшилд цөмийн энергийг ашиглах, цөмийн технологийг нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хангуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулан цацраг идэвхт хаягдлын менежмент, цацрагийн хяналтын дэд бүтцийн үндэс суурийг тавьсан та бүхэндээ халуун талархал илэрхийлье.   

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН