Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

“Реакторын инженер”-ийн дагалдах сургалт явагдаж байна

“Реакторын инженер”-ийн дагалдах сургалт явагдаж байна

Цөмийн энергийн комисс (ЦЭК), Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ЯАЭА-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн Азийн орнуудад зориулсан сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улс нь 2012 оноос эхлэн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болох “Реактор инженер”-ийн ээлжит дагалдах сургалтыг ЦЭК, ЯАЭА, Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн мэргэжилтэн, багш, эрдэмтэдтэй хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтыг тус Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал, ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн зөвлөх профессор Иппэй Амамото нар нээж үг хэлж, ЯАЭА-ийн үйл ажиллагаа болон тус сургалтын зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа.

Тус сургалтад ЦЭК-ын Ажлын алба, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ, ДЦС-3 ХХК, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУТИС, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль зэрэг байгууллагын 18 албан хаагч оролцож байна.

Сургалтад Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, (МУИС)-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн багш, мэргэжилтнүүдээс гадна ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн зөвлөх профессор Иппэй Амамото, профессор Хидео Накамура болон Цөмийн түлшний аюулгүй ажиллагааг хөгжүүлэх салбарын судлаач Сатоши Абэ нар хүрэлцэн ирж, Японы цөмийн энергийн салбарын дэвшилтэт судалгаа, шинжилгээ, хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагаа, аюулгүй байдлын соёл, олон нийтийн ойлголтын тухай хичээлүүдийг оролцогчдод хүргэж байна.