Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран “Рентген шинжилгээний багаж-цацрагийн хамгаалалт” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалтыг цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион 2019 оны 01 дүгээр сарын 22- 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтад Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЭК-ын Ажлын алба, Мал эмнэлгийн хүрээлэн, “МАК” ХХК, “Мон цемент билдинг материалс” ХХК, “Энэрэх мал эмнэлэг-Монгол Ви И Ти Нет” ХХК, “Алс групп” ХХК “Эртний говь” ХХК, “Коже говь” ХХК, “Кастел цогцолбор” ХХК зэрэг 10 байгууллагын холбогдох ажилтан, нэгжийн ахлагч, дотоодын хяналтын ажилтан ба хөдөлмөр хамгааллын 31 ажилтан хамрагдав.

Тус сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам стандартууд болон цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цөмийн болон цацрагийн осол, ослын сургамжууд, осолд хүргэдэг шалтгаан хүчин зүйлс, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт тээвэрлэлтийн үед тавигдах аюулгүйн шаардлагууд, ашиглаж буй цацрагийн үүсгүүрүүд, тэдгээрт тавигдах тусгай шаардлагууд зэрэг сэдвүүдээр хичээл зааж,  цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, ажлын байранд цацрагийн хэмжилт хийх, цацрагийн үүсгүүр илрүүлэх, цацрагийн бохирдол илрүүлэх, мөн цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээ зэрэг дадлагын ажлыг гүйцэтгэлээ.