Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Эмнэлгийн физикчдэд зориулсан сургалт

Эмнэлгийн физикчдэд зориулсан сургалт

Орчин үеийн дэвшилтэд техник, технологийн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааг хангахад мэргэшсэн эмнэлгийн физикч  зайлшгүй шаардлагатай байдаг.

ОУАЭА-ийн Олон нийтийн мэдээлэл, харилцааны газраас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нийтэлсэн Эмнэлгийн физикчдийн семинарын талаар дараах мэдээллийг хүргүүлж байна.

Эмнэлгийн физикч нь хорт хавдар, зүрх судасны өвчний үед хийх цацрагийн оношлогоо, эмчилгээний аюулгүй байдал, чанар, үр нөлөөг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг. Клиникийн эмнэлгийн физикчдийг эмнэлэгт ажиллах чадвартай болгох, өвчтөний эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад шаардлагатай иж бүрэн бүрдэлтэй эмнэлзүйн цогц сургалтад гол төлөв хамруулдаг.

            ОУАЭА-ийн Бүс нутгийн техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 2018 оны 12 дугаар сард Нигер Улсад зохион байгуулсан семинараар эмнэлгийн физикчдийг сургахад төслийн хянагч, зохицуулагчийн үүрэг оролцоо, эмнэлзүйн сургалтын хөтөлбөрүүдийг хэрхэн зохион байгуулах, эмнэлзүйн сургалтанд шаардагдах тоног төхөөрөмжийн талаар хэлэлцүүлсэн байна.

            Хэлэлцүүлгийн явцад Найроби дахь Келпарата Үндэсний Эмнэлгийн   эмнэлгийн физикч Элли Ококо "Миний бие сургалтын хөтөлбөрийг бий болгоход шаардлагатай дэд бүтэц, хүний нөөц, тоног төхөөрөмж болон сургалтын чанар, хүртээмжийг хэрхэн үнэлэх талаар суралцсан” гэдгээ дурдаад "Кени улсад  бидний эхлүүлэхээр төлөвлөж байгаа эмнэлзүйн сургалтын хөтөлбөр нь бидний хамруулж байгаагүй салбаруудад ч нэмэлт мэдээлэл болон тэдний нүдийг нээсэн зүйл болж чадлаа” гэж цохон тэмдэглэсэн байна.

            Манай улсын хувьд эмнэлгийн физикч зориулсан эмнэлзүйн сургалтын хөтөлбөр байдаггүй ч, ОУАЭА-ийн төсөл хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн физикчдийг урт, богино хугацааны сургалтад хамруулдаг.

            Та бүхэн нэмэлт мэдээллийг https://www.iaea.org/newscenter/news/train-the-trainers-workshop-for-medical-physicists-in-africa-emphasizes-need-for-regiona холбоосоос харна уу.