Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Зарлал

Олон Улсын онолын физикийн хүрээлэнгийн сургалтад хамрагдах боломжтой

Олон Улсын онолын физикийн хүрээлэнгийн сургалтад хамрагдах боломжтой

Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ.

Энэхүү хүрээлэн нь 50 гаруй жилийн турш олон улсын хурал, семинар тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд дараах хөтөлбөрүүдээр сургалт явуулдаг. Үүнд:

  • Докторын өмнөх сургалт;
  • Эрдмийн зэрэг олгох сургалт;
  • Амжилтад хөтлөх сургалт;
  • Лабораторийн дадлагажих сургалт;
  • Шинжлэх ухааны суурь сургалт.

Сургалтын хөтөлбөрүүдийн сэдвүүд нь физикийн шинжлэх ухааны бүхий л чиглэлүүдийг хамардаг бөгөөд энэхүү сургалтад манай улсын их, дээд сургуулийн багш, оюутан, судлаачид өөрийн хүсэлтээ илгээн оролцох бүрэн боломжтой байдаг. Иймд Та бүхэн Олон улсын онолын физикийн хүрээлэнгийн цахим хуудаст зочилж дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй авч байна уу. https://www.ictp.it/