Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Дүрслэлд суурилсан туяа эмчилгээний аргын талаар шинэ товхимол гаргажээ

Дүрслэлд суурилсан туяа эмчилгээний аргын талаар шинэ товхимол гаргажээ

Хорт хавдрын туяа эмчилгээг хийхдээ өвчтөнийг тусгай өрөөнд байрлуулж, эмнэл зүйн хамгийн сүүлийн үеийн дүрслэлийн багаж төхөөрөмжийг ашиглан эрүүл эд эсийн ионжуулагч цацрагт  өртөх хэмжээг хамгийн бага  байлгах аргыг ашиглаж байгаа талаар ОУАЭА-аас өнгөрсөн долоо хоногт гаргасан товхимол хэвлэлийнхний анхаарлыг татав.

Дүрслэлд суурилсан туяа эмчилгээ ( IGRT)-г практикт өргөн нэвтрүүлэх гэсэн гарчигтай энэхүү товхимлыг ОУАЭА-аас анх удаа нийтэлжээ.. Товхимолд нарийн мэргэжлийн хэд хэдэн салбарт хамаарах асуудлыг хөндсөн бөгөөд дүрслэлд суурилсан туяа эмчилгээг эхнээс нь дуусан дуустал бүх үе шатанд эрүүл мэндийн ажилтнуудын дагаж мөрдөх заавар, хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулах арга барилыг бий болгоход чиглэгдсэн гарын авлага, зөвлөгөө, арга, аргачлалыг багтаажээ.

Дүрслэлд суурилсан туяа эмчилгээ (IGRT)-ний гол давуу тал нь  хавдрыг өндөр тунгаар шарах туяа эмчилгээний үед эмгэгийн голомтын эргэн тойронд байгаа  эрүүл эд, эсүүдэд өгөх цацрагийн тунг багасгах боломжийг олгодог.

Туяа эмчилгээ нь дангаар эсвэл мэс засал, хими эмчилгээтэй хослуулан хавдартай өвчтөнийг эмчилдэг чухал ач холбогдолтой арга юм. Дүрслэлд суурилсан туяа эмчилгээ /IGRT/ нь рентген туяа болон сканер ашиглан эмчилгээг эхлэхээс өмнө өвчтөний хавдрын голомт хаана байрлаж байгааг тодруулж мэдээлэл өгснөөр эмчилгээний чанар, үр дүнг сайжруулна.

Дүрслэлээр хавдрын голомтын хэмжээ, хэлбэр, байршлыг  тогтоохоос гадна эргэн тойрны эд эрхтэн, ясны байрлал тодорхой харах боломжтой.  Эдгээр  мэдээлэл нь эмчлэгч эмчид рентген туяагаар баталгаажуулж  байгаагаараа илүү ач холбогдолтой юм. Эмчилгээний явцад эмч өвчтөнийг яаж байршуулбал эмчилгээ илүү үр дүнтэй байх зэрэгт тустай. Хэрэв рентген туяа, сканер зэргээр  хавдрын байршлыг үнэн зөв тогтоовол зохих арга хэмжээг  даруй авч  хавдрыг эмчлэх боломжтой. Тухайлбал, сканер болон рентген аппаратыг шугаман хурдасгуур болгон тохируулж, шаардлагатай дүрслэлийг гарган авч, өвчтөний  мэдээллийг баталгаажуулах боломжтой гэж ОУАЭА-ийн Хүний эрүүл мэндийн хэлтсийн эмнэлгийн физикч, Брендан Хели хэлжээ.

“Дүрслэлд суурилсан туяа эмчилгээ (IGRT)-ний явцад дэлгэц дээр  ирүүлсэн мэдээлэлд үндэслэн туяа эмчилгээг удирдан явуулснаар эмчилгээний явцад гарч болох өөрчлөлтүүдэд хяналт тавих, дасан зохицоход туслах бөгөөд эмчилгээний техникийг боловсронгуй болгож, цацраг идэвхт бодисын байршлыг зөв тогтоодог" хэмээн Хели нэмж дурджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах https://www.iaea.org/newscenter/news/new-iaea-publication-introduction-of-image-guided-radiotherapy-into-clinical-practice холбоосноос харна уу.

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА