Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Рентген шинжилгээний багаж, цөмийн хэмжүүр, каротажийн судалгаа зэрэгт цацрагийн үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа.

“Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 25-26, “Цөмийн хэмжүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт”, “Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт” сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан ба сургалтад ЦЭК-ын Ажлын алба, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн, Зэвсэгт хүчний жанжин штаб, ИНЕГ-ын харьяа УБ хотын ОУ-ын шинэ нисэх буудал, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, “МАК” ХХК, “МОНСЕЙ” шүдний эмнэлэг, “АЛС ГРУПП” ХХК, “Марден ресурс” ХХК,  “Монкаротаж” ХХК, “Галакси Гео Монголиа” ХХК, “Дархан-төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Энержи ресурс” ХХК  зэрэг 13 байгууллагын 39 ажилтан хамрагдав.

Сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам стандартууд, цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цөмийн болон цацрагийн осол, ослын сургамжууд, осолд хүргэдэг шалтгаан хүчин зүйлс, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт тээвэрлэлтийн үед тавигдах аюулгүйн шаардлагууд, ашиглаж буй цацрагийн үүсгүүрүүд, тэдгээрт тавигдах тусгай шаардлагууд зэрэг сэдвүүдээр хичээл зааж,  цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, ажлын байранд цацрагийн хэмжилт хийх, цацрагийн үүсгүүр илрүүлэх, цацрагийн үүсгүүрт бохирдлын тест хийхэд анхаарах асуудлууд, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний талаар танхимын дадлага ажлыг гүйцэтгэлээ.