Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Шар нунтагийн үнийн чиг хандлага

Шар нунтагийн үнийн чиг хандлага

Өнгөрсөн жил ураны исэл буюу “Шар нунтаг”-ийн үнэ 30 гаруй хувиар өсөөд байсан бөгөөд энэхүү эерэг хандлага нь 2019 онд үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос (PDAC-Prospectors and Developers Association of Canada) жил бүр зохион байгуулдаг уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын 2019 оны олон улсын чуулга уулзалтын үеэр зах зээлийн маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг UxC компанийн төлөөлөгч Ник Картер шар нунтагийн үнийн талаар дараах тодруулгыг өгчээ.

Тэрээр хэлэхдээ АНУ-ын уран олборлогч дотоодын 2 компаниас үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн 1962 оны Худалдааг өргөжүүлэх тухай хуулийн 232 зүйлийг үндэслэн импортын бүтээгдэхүүнд хориг тавих тухай хүсэлтийг Засгийн газартаа хүргүүлсэн. Шийдвэр хэрхэн гарахаас хамаарч шар нунтагийн зах зээлийн өсөх үү, буурах уу гэдэг нь тодорхой болох юм гэжээ.

Хуульд зааснаар хэрвээ хүсэлт гаргасан компаниудын талд шийдвэр гарвал АНУ-ын ураны хэрэглээний 25 хувийг дотоодын аж ахуй нэгжээс хангах шаардлагатай болох бөгөөд Худалдааны яам ирэх сард шийдвэрээ гаргах аж.

Түүнчлэн тэрээр “Миний харж байгаагаар Худалдааны яамны шийдвэр гарснаар шар нунтагийн үнэ хаашаа хөдлөх нь мэдэгдэх бөгөөд импортын бүтээгдэхүүнд квот тогтоох эсхүл тариф тогтоох эсэх нь тодорхой болох юм. Хэрвээ квот тогтоох болвол АНУ-ын дотоодод борлуулж буй шар нунтаг харьцангуй үнэтэй болох бөгөөд тарифын хувьд Казахстан, Канадаас экспортолж буй үнээр тодорхойлогдох боломжтой юм” гэжээ.

Тэрээр цааш нь одоо ажиллаж байгаа уурхайнууд хаагдахгүй бол шар нунтагийн үнэ 33 ам.доллар/фунт (1 кг нь 72.8 ам.доллар) хүрэх боломжтой, мөн хөрөнгө оруулагчдын хувьд болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд “үнэ өсч болох ч өмнө нь ажиглагдаж байснаас удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай” гэжээ.

Эх сурвалж: https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/nick-carter-section-232-decision-clarity-uranium-prices/?mqsc=E4040102