Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн энергийн салбарт хэрэгжиж буй олон улсын төслүүдийн үр дүнтэй танилцлаа

Цөмийн энергийн салбарт хэрэгжиж буй олон улсын төслүүдийн үр дүнтэй танилцлаа

Монгол Улсын цөмийн энергийн салбарын олон талт хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Ази, номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр (АНДБХАХ), Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (АЦХАФ), Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-тэй хамтран ажиллаж байна.

Энэхүү олон талт хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд манай улсад ОУАЭА-ийн Үндэсний 6 төсөл, АНДБХАХ-ийн Бүсийн 34 төсөл, АЦХАФ-ын 7 төсөл нийт 47 төсөл дотоодын 17 байгууллагад идэвхтэй хэрэгжсэн.

Дээрх төслүүдийн үр дүн, явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хэлэлцэх зорилготойгоор 2018 оны тайлангийн хурлыг ЦЭК-ын Ажлын албанаас зохион байгууллаа. Хуралд төсөл хэрэгжүүлж буй байгууллагуудын төлөөлөл болон төслийн зохицуулагч зэрэг нийт 31 хүн оролцож, төслүүдийн үр дүн, явцын тухай танилцуулга хийн санал бодлоо солилцлоо.

Тус төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2018 онд дараах үр дүнд хүрч ажилласан байна. Үүнд:

  • Анагаах ухааны салбарт цөмийн дэвшилтэт техник, технологиор хавдрын туяа эмчилгээг найдвартай, нарийвчлал өндөртэй хийх дүрслэлд суурилсан 3 хэмжээст дотуур туяа эмчилгээг нэвтрүүлснээр эмчилгээний чанарыг нэмэгдүүлсэн.
  • Малын халдварт өвчний эрсдэл өндөртэй бүс нутагт өвчнийг эрт үед нь найдвартай оношлох лабораторийн техник тоног төхөөрөмж болон оношлуур дагалдах материалыг ОУАЭА-аас нийлүүлж, шаардлагатай хүний нөөцийг мэргэшүүлэх сургалтад хамруулснаар шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.
  • Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд химийн болон эмийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээний арга аргачлалд цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлж үндэсний болон олон улсын чанар стандартын шаардлага хангаж буйг баталгаажуулах хяналтын тогтолцоог сайжруулсан байна.

Цаашид, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, шаардагдах хүний нөөц, санхүүжилтыг бүрдүүлэхэд холбогдох салбарын бодлогоор дэмжих нь зүйтэй гэдгийг хурлаар онцоллоо.