Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн технологиийг хүнсний салбарт ашиглаж буй байдал

Цөмийн технологиийг хүнсний салбарт ашиглаж буй байдал

Цөмийн шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан шинжилгээний аргыг хүнсний салбарт дэлхий дахинаа түгээмэл ашиглаж  байна.

Хүнсний салбарыг хөгжүүлж буй инноваци, дэвшилтэд техник, технологи нь хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах баталгаажуулах, малын болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага (ХХААБ), Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) нь 50 гаруй жилийн туршид энэ салбарт хүний нөөц, техникийн чадавхыг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж хамтран ажиллаж байна. Тухайлбал хүнсний салбарт цөмийн технологи дараах байдлаар нэвтэрч байна.

Хүнсний аюулгүй байдал

Хүнсний чанар, аюулгүй байдлын  хяналтын тогтолцоог үндэсний түвшинд хангах, найдвартай хоол хүнс нийлүүлэх,  хүнсний  хууль бус үйлдлийн  эсрэг тэмцэхэд  цөмийн технологид суурилсан лабораторийн шинжилгээгээр дамжуулж  хортой үлдэгдэл, бохирдуулагч бодисын хэмжээг тогтоон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад мөрдөх системийг  боловсронгуй болгоход цөмийн техник,  технологийг  өргөн  ашиглаж байна. Жишээ нь:  Малын эмийн болон пистицид үлдэгдэл болон бохирдуулагчийг судлах боломжийг олгодог шинжлэх ухааны хөтөлбөрүүд. хэрэгжүүлсэн улсуудад  лабораторийн шинжилгээний чадавхи бэхжиж, олон улсын хүнсний стандартын шаардлагад нийцсэн  хүнсний үйлдвэрлэл хөгжиж , олон улсын худалдааны нэр хүнд өсөж, экспортын хэмжээ  тодорхой хувиар нэмэгдэж  эдийн засагт нь ашиг тус хүртээдэг байна.

Хөрс усны тэнцвэрт байдлыг хадгалах

Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөрс, усны экосистемийг эрүүл байлгахын тулд  дэлхийн улс орнуудад цөмийн технологийг  өргөн ашиглаж байна.

 Тухайлбал Бенин хотод 5000  тариаланчдыг хамруулсан хөтөлбөрт цөмийн технологи нэвтрүүлснээр жилд хэрэглэдэг азотын бордооны хэрэглээг 70 хувь бууруулж эрдэнэ шишийн ургацыг 50 хувиар өсгөжээ. Үүний нэгэн адил Кени улсын Майасайгийн тариаланчид цөмийн технологи ашиглаж талбайгаа усжуулснаар, түгээмэл байсан уламжлалт гар усалгаанд хэрэглэх нийт усны зөвхөн 55 хувийг хэрэглэж хүнсний ногооны ургацыг хоёр дахин нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: http://www.fao.org