Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Ахлах ангийн сурагчдад цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаар сургалт зохион байгууллаа

Ахлах ангийн сурагчдад цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаар сургалт зохион байгууллаа

Тус Ажлын албанаас Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад Цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая” сэтгүүлийг олгов. Сургалтад физикийн сонгоны 24 сурагч хамрагдсан бөгөөд Монгол Улсад цөмийн технологийг олон салбарт амжилттай ашиглаж буй талаар танин мэдэж, Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглах хэтийн төлөв, цөмийн эрчим хүчийг ашиглахын давуу болон сул тал болоод ирээдүйд цөмийн технологич, эрчим хүчний инженерчлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд анхаарах асуудал зэрэг сонирхсон олон асуултдаа хариулт авлаа.

Мөн сургалтын үеэр цацрагийн хэмжилтийн багажийн талаар танилцуулж, орчны гамма цацрагийн тунгийн чадлыг хэмжих дасгал ажил хийв.