Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Цөмийн технологи хөдөө аж ахуйн салбарт

Цөмийн технологи хөдөө аж ахуйн салбарт

Өнөө үед хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж буй инноваци, дэвшилтэд  технологийн голлох хэсгийг цөмийн технологи эзэлж буйтай  маргах аргагүй юм.

Хөдөө аж ахуйн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ нь изотоп, цацраг идэвхт бодисыг ашиглаж хортон шавьж, өвчний эсрэг тэмцэх, газар, усны нөөцийг хамгаалах, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах баталгаажуулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Малын ашиг шим болон эрүүл мэнд  

Цөмийн технологи нь бусад технологийг бодвол малын ашиг шимийг нэмэгдүүлэх болон хил дамжин халдварлах халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй байгаль  орчныг хамгаалахад илүү үр дүнтэй байдаг.  Жишээлбэл:  Камерун улс малын үржил шим, зохиомол хээлтүүлэг болон малын өвчнийг хянах / малын халдварт  бурцулёз  болон зоонозын өвчин хүнд халдварлахаас  урьдчилан сэргийлж өвчлөх эрсдлийг бууруулах хөтөлбөрүүдэд цөмийн технологийг үр дүнтэй ашигладаг.  Бос индикус болон Бос таурус үүлдрийн нутгийн үхрийг эрлийзжүүлэн тэжээхэд сүүний гарц 500 литрээс 1500 литр болж 3 дахин нэмэгджээ. Ингэснээр малчид жилдээ 110 сая долларын нэмэлт орлого олсон байна. Мөн амжилттай хэрэгжсэн бас нэг хөтөлбөр нь  хүн амыг малын өвчнөөр халдварлаагүй эрүүл махаар хангаж, малаас хүнд дамжин халдварлах  бурцулёз зэрэг зооноз халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлсэн төсөл байлаа.

Хортон шавьжтай тэмцэх

Цөмийн технологи хэрэглэн хортон шавьж устгах арга нь  хортон шавьж түгсэн бүс нутагт эрэгчин шавьжийг цацрагаар шарж  ариутган уг бүсэд нэвтрүүлнэ.   Ингэснээр хортон шавьж  үржиж, тархах нөхцөл хумигдан дарангуйлагдаж, аажим аажмаар хортон шавьж устаж уламжлалт пестицид  хэрэглэдэг аргаас илүү байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюулгүй, хор нөлөөгүй байдаг.

Гватемала, Мексик, АНУ-ын зэрэг нэлээд хэдэн улс орон энэ аргыг ашиглаж байна.  Гватемал Улс  болон  АНУ-ын Калифорни, Флорида мужуудад долоо хоног бүр олон зуун сая цацрагаар шарсан шавьжийг илгээснээр, жимс жимсгэнийн  үнэ цэнэтэй ургацыг хамгаалдаг болжээ. Эрэгчин  нөхөн үржих чадваргүй  болж буй тул энэ нь  хортон шавьжнаас салах төгс шийдэл болно.

Эх сурвалж: http://www.fao.org