2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Хэвлэлийн тойм

Цөмийн эрчим хүчний анхны музейг ОХУ-д нээнэ

Цөмийн эрчим хүчний анхны музейг ОХУ-д нээнэ

МОСКВА. /TASS/. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах өдрийг тохиолдуулан ОХУ-ын Калуга мужийн Обнинск хотод цөмийн эрчим хүчний музейг нээнэ гэж тус улсын Төрийн Думын депутат Геннадий Скляр мэдээлжээ.

“Үүнтэй адил төсөл дэлхийд байхгүй. Цөмийн эрчим хүчний анхны музей Обнинск хотын Эрдэмтдийн ордонд анхны атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулсны 65 жилийн ойн өдөр буюу зургадугаар сарын 26-нд нээгдэнэ” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Склярын хэлснээр, уг төсөл нь олон улсынх байх бөгөөд түүнийг боловсруулахад Дэлхийн атомын станцын операторуудын холбооны мэргэжилтнүүд оролцжээ.

Музейд байрлуулсан интерактив мониторуудаас дэлхий дээрх бүх атомын цахилгаан станцын талаарх мэдээллийг үзэж болох аж. Гол үзмэр нь анхны атомын цахилгаан станц байх болно. Уг станцыг 1954 оны зургадугаар сарын 26-нд ашиглалтад оруулсан бөгөөд 2002 онд ашиглалтаас гаргажээ. Музейн үзмэрүүдийг Москвагийн Политехникийн музейгээс авчрах бөгөөд дараа нь бусад улс орнуудаас цуглуулах аж.

Ийм музей байгуулах санамж бичгийг Обнинск хотын захиргаа, “ОХУ-ын цөмийн нийгэмлэг” болон атомын цахилгаан станц ашиглагч, Дэлхийн байгууллагуудын холбооны хооронд 2016 онд байгуулсан байна. Уг музейг эхлээд 12 дугаар сарын 22-нд буюу Эрчим хүчний өдрийг тохиолдуулан нээхээр төлөвлөж байжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/