Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага

Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага

UxC, LLC (UxC)- компаниас “Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага /ойлголт/” нэртэй судалгааны материалыг нийтэлжээ.  UxC, LLC (UxC) нь 1994 онд байгууллагдсан бөгөөд цөмийн үйлдвэрлэлийн зах зээлийн судалгаа хийдэг тэргүүлэгч компанийн нэг юм. Үйл ажиллагааны хүрээнд цөмийн түлшний циклийн бүхий л үе шаттай холбоотой зах зээл дэх өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг ба цөмийн эрчим хүч болон цөмийн түлшний зах зээлийн талаар судалгааны ажлыг хийдэг байна.

“Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага” нэртэй судалгааны энэхүү материалд АНУ болон цөмийн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч орнуудын цөмийн эрчим хүчний болон цөмийн түлшний циклийн талаарх хэрэгжүүлж буй бодлогын чиг хандлага, цөмийн эрчим хүчний реактор, түлшний цикл, цөмийн салбар дахь бэлтгэн нийлүүлэгч, цөмийн арилжааны асуудал, ашигласан түлшний менежмент, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээний дүн шинжилгээний материалыг 2019 оны эхний улирлын байдлаар бэлтгэсэн байна.

Дүн шинжилгээний материалын тайлбарыг “Олон улсын цөмийн эрчим хүч ба цөмийн түлшний бодлогын хамрах хүрээ“ гэсэн нэртэйгээр эхлээд  цөмийн түлш үйлдвэрлэлийн эхний шатнаас эхлэн Засгийн газрын бодлогын шийдвэрүүд  бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны арга замыг тодорхойлдог. Өнөөдөр ч Засгийн газрын шийдвэрүүд цөмийн үйлдвэрлэлд хамгийн хүчтэй нөлөөлдөг.

Өнөө үеийн цөмийн түлшний зах зээлийг авч үзэхэд хамгийн тодорхой зүйл  бол түүний тодорхойгүй хугацаа гэж хэлж болно. Зах зээлийн зарчмаас гадуурх хүчин зүйлс улам бүр нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн цөмийн арилжааны явцад болж өнгөрсөн олон үйл явдлаас харахад шинэ худалдааны дайны сүүдэр үүсэхээр ч байна гэдгийг дурджээ. Түүнчлэн, цөмийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч орнууд болох Орос болон Хятад улсуудтай явагдаж байгаа худалдааны хямралаас үүлдэлтэй асуудлаар хийгдсэн судалгааг нийтэлсэн байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос харна уу:

https://www.uxc.com/p/products/pdf/Flier-PW.pdf

https://www.uxc.com/p/corp/uxc_background.aspx