Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цөмийн аюулгүй байдлын баталгааны чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Цөмийн аюулгүй байдлын баталгааны чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын албаны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх ба зэвсгийн хяналтын газар, Номхон далайн баруун хойд үндэсний лаборатори болон Лос Аламосын Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдийг хүлээн авч олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны хөтөлбөрийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.  

АНУ-ын Эрчим хүчний яам нь олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны хөтөлбөрийн хүрээнд 70 гаруй түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд АНУ-тай цөмийн аюулгүй байдлын баталгааны чиглэлээр 2 талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид баталгааны асуудлаар хамтран хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож зөвлөлдөв.

Хамтын ажиллагааны хүрээнд цөмийн баталгааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цөмийн материалын бүртгэл тооллого хийхэд техникийн болон мэдлэгийн менежментийн тусламж дэмжлэг үзүүлэх, цөмийн шүүхийн шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, бага хэмжээний цөмийн материал хэрэглэгч байгууллагуудын албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэхээр болов.