Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

“Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт явагдаж байна

“Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт явагдаж байна

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яамны Сандиагийн үндэсний лабораторитой Монгол Улсад цацраг идэвхт материалын биет хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сандиагийн үндэсний лабораторийн төлөөлөгч Жарри ЖэфриФрезер, Лопез Чарлес болон Стив Родригаз нар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн комиссын Ажлын албанд хүрэлцэн ирж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, биет хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Изотоп контор, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт тус тус амжилттай хэрэгжүүлж буй биет хамгаалалтыг сайжруулах төслийн талаар санал солилцож цаашид авах арга хэмжээнүүдийг харилцан тохиролцсон.

Мөн тус лабораторийн сургагч багш нартай хамтран Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, биет хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын менежмент, биет хамгаалалт” сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус сургалтаар Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудын 32 албан хаагчид оролцож, цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг Олон улсын зөвлөмжийг ашиглан Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд нийцүүлэн боловсруулж  байна.

Цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэхэд тодорхой төлөвлөгөөний дагуу явагдах, шаталсан сургалт семинарууд чухал үүрэгтэй байдаг.

Манай Ажлын алба өмнөх жилүүдэд АНУ-ын Эрчим хүчний яам Сандиагийн үндэсний лабораторитой хамтран дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.

2010 оны 08 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд “Цацраг идэвхт материал бүхий байгууламжид гадны халдлага гарах үед төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах команд штабын сургалт”;

2013 оны 06дугаар сарын 17-21-ны өдрүүдэд “Цацрагийн аюулгүй байдал, ослын үед авах арга хэмжээ” сэдэвт сургалт;

2016 оны 01 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалт;

2017 оны 04 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын менежмент, биет хамгаалалт” сэдэвт сургалт;

2018 оны 04 дүгээр сарын 03-06-нд  “Олон улсын хариу  ажиллагаа” сэдэвт сургалт.

Дээрх сургалтуудаар хүн ам, хүрээлэн буй орчинд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, цацрагийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн төрийн захиргааны байгууллагын нийт 130 гаруй ажилтан, албан хаагч нарыг  хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлсэн бөгөөд  Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулж байна.