Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Рентген багаж ашиглалт- Цацрагийн хамгаалалт сэдэвт сургалт явагдав

Рентген багаж ашиглалт- Цацрагийн хамгаалалт сэдэвт сургалт явагдав

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг төрийн бус байгууллагатай хамтран Рентген багаж ашиглалт- цацрагийн хамгаалалт сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Сургалтад ЦЭК-ийн Ажлын алба, Шүүхийн Шинжилгээний хүрээлэн, Дархан ДЦС, Эрчим Хүчний хөгжлийн төв, “Ачит Ихт” ХХК, “Хөтөл Цемент Шохой” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Санцо Эмнэлэг”, “Ачит Ихт” ХХК, “ИНЕГ” ХХК, “Лайнюкс” ХХК, зэрэг 11 байгууллагын 14 албан хаагч хамрагдав.

Рентген багаж ашиглалт- цацрагийн хамгаалалт сэдэвт сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомж, рентген шинжилгээний болон бусад зориулалтын рентген цацрагийн үүсгүүр бүхий багаж ашиглалтын үед цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэх, цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн шарлагыг бууруулах арга хэмжээ зэрэг чиглэлээр хичээлүүдийг зааж, цацрагийн хэмжилт хийх дадлагын ажлыг гүйцэтгэлээ.

Энэхүү сургалт нь рентген туяа үүсгэгч багаж, төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулах, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.