Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, орчин үеийн дэвшилтэт цөмийн технологийг нэвтрүүлэхэд Цөмийн энергийн комиссоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөлийн хурал 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус Ажлын албаны байранд болж өнгөрлөө.

Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Чингис хааны одонт академич П.Очирбат, академич Х.Намсрай, академич Ц.Баатар, профессор Г.Хүүхэнхүү, профессор С.Даваа,  профессор Г.Алтанзаяа, доктор О.Чулуун, доктор Д.Төмөртогоо, доктор З.Ганбаатар, доктор М.Уянга зэрэг цөмийн физик, технологи, геологи, уул уурхай, байгаль орчин, хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд байдаг. Хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна Цөмийн энергийн комиссын Ажлын албаны удирдлагууд оролцлоо.

Хурлаар “Монгол Улс, ОУАЭА-ийн хамтын ажиллагааны байдал, цаашид авах арга хэмжээний тухай”, “Засгийн газрын 2009/222 тогтоолоор баталсан Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай” болон “Цөмийн энергийн комиссын стратеги төлөвлөгөө (2020-2023)-ний төсөл”  зэрэг бодлогын баримт бичгийн чиглэлээр 3 асуудал хэлэлцэж, Цөмийн энергийн комисс болон комиссын Ажлын албанд хандсан зөвлөмжүүд гарсан.