Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Засгийн газрын 2019 оны 243 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг баталлаа

Засгийн газрын 2019 оны 243 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг баталлаа

Монгол Улсад цацраг идэвхт материалыг эмчилгээ оношилгоо, аж үйлдвэр, зам, барилга, уул уурхай, геологи хайгуул, хүнс, хөдөө аж ахуй, судалгаа шинжилгээ, сургалт, аюулгүйн хяналт шалгалт зэрэг олон салбарт өргөн хэрэглэж байгаа билээ.

Энэхүү хэрэглээнд ашиглах цацраг идэвхт материалыг бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд аюулгүй ажиллагааг олон улсын түвшинд хангах шаардлагатай байдаг тул Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн нормд нийцүүлэн Олон улсын атомын энергийн агентлагийн “Regulations for the Safe Transport of Radioactive Material 2018 Edition, Specific Safety Sequirements, SSR 6” дүрмэнд үндэслэн “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг боловсруулан Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Засгийн газрын 2019 оны 243 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр баталсан байна.

Энэхүү дүрмээр цацраг идэвхт материалыг тээвэрлэх үед цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах шаардлагуудыг тогтоосон байна.

Дүрмийг мөрдөн ажилласнаар цацраг идэвхт материал, цөмийн материалыг тээвэрлэх явцад аюулгүй ажиллагааг хангах, ослоос сэргийлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.