Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Токиогийн технологийн институтын оюутнуудаас мэдээлэл ирүүллээ

Токиогийн Технологийн институтын оюутнуудаас цацрагийн талаар зөв мэдээ мэдээлэл авах, нарийн мэдээллийг ойлгож, түргэн шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд монголчууддаа туслах зорилгоор мэдээлэл бэлтгэн ирүүлсэн байна. Токиогийн Технологийн институт нь Японд цөмийн энергийн чиглэлээр хамгийн олон мастер, докторыг бэлтгэдэг сургууль юм.
 
Ердийн нөхцөл дэх цацрагийн тун: Ердийн нөхцөлд болохыг дээрх цөмийн цацрагийн ихэнх хувийг сансраас болон газрын хөрснөөс мөн барилга байгууламжаас гарах цацраг эзэлдэг. Цацрагийн тун нь олон улсын дундаж жишгээр жилд 2.4 мЗв (милиЗиверт) байдаг. Бид энэ цацрагийн тунгийн ихэнхийг амьсгалаараа-1.2 мЗв/жилд, хоол ундаар дамжуулж залгиураар-0.3 мЗв/жил авч байдаг. Япон Улсын хүн амын авч болох цацрагийн тунгийн хязгаарын утга 1 мЗв, цацрагт ажилладаг хүний жилд 1 мЗв болохыг цацрагийн хамгаалалтын комисс тогтоосон байдаг. (ICRP) Та компьютер томографаар хэвлийн хөндийн зураг 1 удаа авахуулахад 15 мЗв цацраг авах ба энэ нь ердийн нөхцөлд байгалиас 5 жилд авч болох хэмжээтэй дүйцэх юм. Мөн хорт хавдрын цацрагийн эмчилгээний үед биеийн тухайн хэсэгт цацрагийн тун 10-50 Зв буюу Грей (10000-50000 мЗв) хүрдэг байна.
 

 
Эрүүл мэндэд учруулах хор уршиг: Цацрагийн тунг хүнд нөлөөлөх байдлаар нь өндөр ба бага хор хөнөөлтэй гэж 2 ангилж үздэг ба зөвшөөрөгдөх хэмжээг цацрагаас хамгаалах олон улсын комисс тогтоосон байдаг. Ерөнхийд нь 100 мЗв-ээс дээш буюу цусны ийлдсийг гэмтээж устгах төвшингөөс дээш хэмжээг цацрагийн өндөр тун гэж үздэг. Улмаар 250 мЗв цагаан бөөм багасах, 5000 мЗв нь үргүйдүүлэх, 6000-7000 мЗв нь чөмөгний үхжилд хүргэдэг бөгөөд үүнээс дээш тунг нэг удаа бүх биеэрээ авсан тохиолдолд тухайн хүн тодорхой хугацааны дараа үхэх магадлал 99% гэж үздэг. Цацрагийн бага тунгийн хувьд НҮБ-ын ШУ-ны зөвлөлийн 2000 оны тайлбарт эсийн 1ш цөмийг дайрч өнгөрөх гамма цацрагийн мөр 1ш байх тун байдаг нь тоон утгаар илэрхийлбэл 1 мЗв буюу 1 мЗв бөгөөд эндээс цацрагийн бага тунг 1-100 мЗв гэж үзэж болох юм. 1 мЗв цацрагаар шарагдсан 10 мянган хүнээс алс нь хорт хавдараар нас барах магадлалтай нь 1-37 хүн Олон Улсын цацрагаийг хамгаалах олон улсын комисс (ICRP мЗв-ын тооцоогоор 0,5 хүн) гэж магадлалаар тооцоолдог ажээ.
Эх материал: nuketext.org; http://www.nuketext.org/index english.html
 
 
Цемийн цацрагаас хэрхэн сэргийлэх вэ?
 
Сэргийлхэд зай, хугацаа, хамгаалалт гэсэн 3 үндсэн категорийг авч үздэг.
 
Зай: Цөмийн цацрагийн тун нь үүсгүүрээс шарла1/зай (м-) хуулиар буурч байдаг ба үүнийг доорх зураг дээр Фүкүшима-1 АЦС-ын дэргэдээс 3 сарын 15, 21-ний өрдүүдэд илэрсэн хамгийн өндөр цацрагийн тун 400 мЗв, 90 мЗв -ыг сонгож зай холдох тусам цацрагийн тун хэрхэн буурахыг тооцож үзүүлэв. Одоо мөрдөж байгаа ослын 30км тойргоос гадагш зайд цацрагийн тун 0,1 мЗв буюу 100 мЗв (эрүүл мэндэд нөлөөлж эхлэх хэмжээ 500 мЗв) бага болж буурахыг үзүүлэв. Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (МЕХТ)-ны веб хуудсаар мэдээлэгдэж байгаа мониторинг гэгдэх Япон Улс даяар цацрагийн тунгийн хэмжилт явуулж буй цэгүүд дэх цаг тутмын дундаж нь 0,00003 мЗв түвшинд буюу байгалийн цацрагийн тунгийн орчим байгааг өнгөөр хөх хэмжилтийн зураар үзүүлэв. http://www.mext.go.ip/english/radioactivity level/detail/1303962.htm
 
Хугацаа: Цацраг идэвх бүхий газар уудаан хугацаанд байж болохгүй хугацааг цацраг тунг харгалзан хөнөөлийн дээд хязгаараар тогтооно, байх тэнд байх тохиолдолд хамгаалалттай байх. Жишээлбэл Фукушима-1 ЦЭХС-ын 4-р блогийн орчим нэг цагт 400 мЗв тун байгаа нь цацраг туяаны мэргэжилтэн хүний жилд зөвшөөрөгдөх 10 мЗв-с даруй 350 мянга дахин их буюу энэ орчимд цацрагтай ажиллаж байгаа хүний байх дээд хугацаа нь ердөө 0,01 секунд гэсэн үг.
 
Хамгаалалт: Ямар төрлийн цацраг вэ гэдгээс хамаарч уг цацрагийг шингээх тунг сааруулах эд материал нь (цаас, хөнгөн цагаан ялтас, хар тугалга, зузаан бетонон хана, хөнгөн элемент) өөр өөр байна. Өөрөөр хэлбэл цөмийн бөөмс нь нэвтэрч буй орчныхоо цөмтэй мөргөлдөхгүйгээр хир урт зам (чөлөөт замын гүйлт-физик нэршил)-ыг туулж байгаагаас хамаараад хамгаалах хэрэгслүүд нь өөр байх юм. Альфа, бета, гамма, нейтрон гэх мэт олон төрлийн цөмийн бөөмс бий. Эдгээр бөөмс тус бүр тухайн орчны цөмтэй мөргөлдөхгүйгээр хир урт замыг туулдагаас хамаарч хамгаалах хэрэгслүүд нь өөр өөр байх юм. - Альфа нь харьцангуй хүнд бөөм тул богино гүйлттэй. 1 хуудас дэвтрийн цаасанд шингэдэг. - Бета нь электрон, позитротны урсгал хөнгөн цагаан ялтсанд шингэдэг. - Гамма нь гэрлийн фотон. Өмнөх 2-оо бодвол харьцангуй урт гүйлттэй, хар тугалга мэтийн хүнд элементэд шингээдэг. - Нейтроныг ус, нүүрстөрөгч, полиэтилэн, парафин-лааны тос гэх мэт хөнгөн элементээс тогтох материал дундуур нэвтрүүлж энергийг нь бууруулж, эрчмийг нь сулруулдаг. Реакторт цөмийн хуваагдлаар дэгдэмхий (хий) болон дэгддэггүй (хатуу) хэлбэртэй цацраг идэвхит элементүүд үүсдэг. Тэгэхээр цөмийн тэсрэлт болоогүй тул хатуу хэлбэрийн элементүүд нь реактор дотроо үлдэнэ. Дэгдэмхий элемент (тухайлбал иод (I-131), цезий (Cs-137) цөмүүд) агаарт цацагдаж байна. Эдгээр нь электрон болон гамма туяа цацаргаж задардаг. Иод-131 изотоп 8 өдөр болоод хагас нь алга болно, дахиад 8 өдөр болоход мөн хагасын хагас нь гэх мэтээр хурдан задарна (цацраг идэвхгүй өөр цөм болж хувирна гэсэн үг). Харин цезий нь урт настай (ойролцоогоор 30 жил 62 хоног). Эдгээр нь хий учраас залгилтаар буюу хоол унданд шингэн хүний биед их хэмжээгээр нэвтэрвэл гоц аюултай (хорт хавдар, удамшлын өвчин үүсгэнэ).
 
Цацрагийн бохирдол: Цацраг идэвхт бодис агаар, ус болон биетээр тархан хөрс, усанд шингэн улмаар хүнс-ундаар дамжин хүний биед нэвтэрч орох осолтой. Нэгжийн Си системд цацраг идэвхийн Беккерель (Becquerel) гэдэг нэгжээр хэмждэг. Нэг секундэд нэг атомын цөм задрахдаа цацаргасан цацрагт хэмжээ юм. Тухайлбал 500 Бк цацраг идэвхт цезий гэдэг нь секунд тутамд 500 ширхэг цезийн цөм задарснаар цацарч байна гэсэн үг юм. Грей болон Зиверт (Гр,Зв)-ээр хэмжиж байгаа цацрагийн тун бол тухайн биед нэгж массад шингэсэн цацрагийн хэмжээг хэлнэ. Фукушима ЦЭХС-ын ойр орчимын далайн ус болон зарим хүнсний бүтээгдэхүүнээс (Ибараки аймгаас хураасан бууцай (spinach) Фүкүшим аймгаас гаралтай сүү) Япон Улсын стандарт хэмжээнээс хэд дахин давсан цацрагийн түвшин илэрч байна. Одоогоор хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээний цацраг идэвх гэж үзэхгүй байгаа ч байнгын хэмжилт хийж хянаж байгаа аж.