Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Зөвлөлдөх хорооны ээлжит уулзалтыг зохион байгууллаа

Зөвлөлдөх хорооны ээлжит уулзалтыг зохион байгууллаа

Цөмийн энергийн газар (хуучнаар), Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Японы Атомын энергийн агентлаг (ЯАЭА)-тай хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс 2010 оноос ЯАЭА-ийн “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Реакторын инженерчлэл”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургалтад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын 29 мэргэжилтэн, судлаачдыг Япон Улсад хамруулсан.

Энэхүү ажлын хүрээнд цөмийн энергийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн төлөөлөлтэй Зөвлөлдөх хорооны уулзалтыг Улаанбаатар хотноо жил бүр зохион байгуулдаг.

Ээлжит уулзалтыг 2019 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 2018-2019 оны сургагч багш бэлтгэх хөтөлбөр, түүний дагалдах сургалтын явц, үр дүн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төвд айлчилсан.

Уулзалтад хүрэлцэн ирсэн ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер Ёошихиро Накано, тэргүүлэх судлаач Такаши Сузуки нар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа талуудад талархлаа илэрхийллээ.