Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдлаа

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт  зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Тагнуулын ерөнхий газар, Дотоодын цэргийн 05-р анги, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Үндэсний оношилгоо эмчилгээний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Байгаль орчин, хэмжилзүйн төв лаборатори, ”Оюу толгой” ХХК, Эрдэнэт ТӨҮГ, ”Хөтөлийн цемент шохой” ХК, зэрэг 21 байгууллагын 26 төлөөлөл оролцлоо.

Сургалтад Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш нар болон ЦЭК-ын Ажлын алба, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн улсын байцаагч нар нар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, Цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийхэд EyeAct программ ашиглан хялбар тооцоолох арга, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасан зөвлөмж, Монгол Улсын ослын бэлэн байдал хариу арга хэмжээ зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн бохирдолд хэмжилт хийх болон ариутгал цэвэрлэгээ хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмж ажиллуулах зарчмын талаар мэдлэг олж авсан.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Тахилт дахь сургалт, дадлагын талбайд тус ангийн химийн ажиллагааны салбартай хамтран цацрагийн үеийн хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах болон холбогдох байгууллагуудын харилцан холбоог сайжруулах талаар дасгал, сургуулилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангахад Хүний нөөцийг бэлтгэх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангахад чухал ач холбогдолтой байлаа.