Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

БНСУ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, Шинжлэх ухаан технологийн яамны Сансар, цөмийн технологийн газрын дарга Ян Сун Кван нар 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, шинжлэх ухаан технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа
Цөмийн энергийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар ярилцаж, цаашид цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хяналт хамгаалалтын чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос улсад боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.
 
Бүгд Найрамдах Солонгос Улсын Атомын энергийн судалгааны хүрээлэнгийн бүтээсэн судалгааны реакторыг Монгол Улсад барих урьдчилсан судалгааг хийх талаар хоёр тал 2010 оны 12 дугаар сард хамтран ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Атомын энергийн судалгааны хүрээлэнгийн албаны хүмүүс ирэх 4 дүгээр сард Монгол Улсад зочилж хоёр тал хамтарсан судалгааны чиглэлээр уулзалт, семинар зохион байгуулна.