2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байна

Байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байна

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиагийн үндэсний лабораторитой хамтран “Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт семинарыг 17 төрийн байгууллага болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч 5 байгууллагын нийт 30 оролцогчтойгоор 2 үе шаттай зохион байгуулж байна.

Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж буй энэ удаагийн семинараар өмнө олж авсан мэдлэг, мэдээлэл болон боловсруулсан “Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө”-ний загварыг ашиглан Монгол улсын их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв, Хавдар судлалын үндэсний төв, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Изотоп контор, Мон каротаж ХХК-ийн “Цацрагийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө”-г эцсийн байдлаар боловсруулж, дуусгах юм. Ингэснээр энэхүү 4 байгууламжийн аюулгүй байдлыг хангаж, аюулгүй байдлын соёлыг тодорхой түвшинд ахиулах юм.

Төлөвлөгөөг боловсруулахад АНУ-ын Сандиагийн үндэсний лабораторийн мэргэжилтэн Жарри Жэфри Фрезер, Лопез Чарлес болон  Рян Гроте нар зөвлөгөө өгч ажиллаж байна.