2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

АНУ-ын засгийн газраас цөмийн материалын бүртгэл хяналтын системийг бэхжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэв

АНУ-ын засгийн газраас цөмийн материалын бүртгэл хяналтын системийг бэхжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэв

АНУ-ын засгийн газраас “Олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны оролцоо” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад цөмийн аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлэх, улмаар цөмийн материалын ашиглалт, хэрэглээнд үр дүнтэй хяналт тавихад чухал ач холбогдолтой 59 сая төгрөгний үнэ бүхий Identifinder R400 гамма спектрометр багажийг АНУ-ын Элчин сайдын яамнаас Цөмийн энергийн комиссын Ажлын албанд хүлээлгэн өглөө.

Энэхүү багажийг хүлээн авснаар цөмийн материалын бүртгэл хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллага нь цөмийн материалыг таних, хянах олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

АНУ-ын засгийн газраас “Олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны оролцоо” хөтөлбөрийн хүрээнд техникийн дэмжлэг үзүүлэхээс гадна, үндэсний сургалтыг хамтран зохион байгуулах, олон улсын сургалтад  холбогдох төрийн байгууллагын албан хаагчдыг хамруулж,  мэдлэг чадварыг дээшлүүлж байна.