Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Ураны долоо хоног: Цуцалсан хугацаа сунгагдлаа

Ураны долоо хоног: Цуцалсан хугацаа сунгагдлаа

Өнгөрсөн 7 хоногт Австралийн “FNArena” мэдээллийн сайтад “Ураны долоо хоног: Цуцалсан хугацаа сунгагдлаа” нэртэй нийтлэлийг тус мэдээллийн агентлагийн тэргүүлэх нийтлэгч Грег Пил гаргажээ.

 

Тус нийтлэлд Цагаан ордоны зүгээс Иран Улсын иргэний буюу цэрэг дайны бус зориулалттай цөмийн хөтөлбөрт ажилладаг компаниудад тавьсан хориг арга хэмжээг 90 хоногоор сунгасан талаар болон Ираны Улсын эсрэг хориг арга хэмжээг цуцалвал цөмийн эрчим хүчний чиглэлээр гадаадын компаниуд үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтойг дурдсан байна. Түүнчлэн Трампын цөмийн түлшний циклын ажлын хэсгийн зөвлөмжөөс гадна ОХУ-ын гэрээг түдгэлзүүлэх талаар ямар нэгэн мэдээг хүлээж байсан болон Ираны хориг арга хэмжээг цуцлахад ураны зах зээл ямар хүлээлттэй байв? зэрэг асуудлуудыг оруулжээ.

Хориг арга хэмжээг цуцлахгүй байх нь Ираны Улсад ажиллаж буй Европ, Орос, Хятадын компаниудад хүндрэл үзүүлсээр байх ба ингэснээр АНУ-ын цөмийн түлшний импортын 20 хүртэлх хувийг буцааж авах боломжтой болно. Хориг арга хэмжээг хэвээр байлгахыг зорьж буй талыхан үзэж байгаагаар энэ хориг нь Иран Улсын цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл ажиллагаанд саад хориг болохоос гадна цөмийн хөтөлбөр нь аль чиглэл рүү явж буйг сайтар хянах боломжтой гэж үзэж байна.

Тэрээр нийтлэлдээ 2019 он ураны зах зээл ойлгомжгүй байсныг дурдаад хориг арга хэмжээг хугацааг сунгасан мэдэгдлийн дараа зах зээлийн 1 кг ураны спот үнэ 45 ам.долларын түвшинд хүрчээ. Ураны салбарын зөвлөх компани TradeTech-ын спот хаалтын үнэ 1 кг нь энэ 9 сард 25.7 ам.доллар байсан бол 10 сарын хувьд 24.5 ам. доллар болсныг дурджээ. 

Гэсэн хэдий ч ураны зах зээл өөдрөг хандлагатай байна гэжээ.

Эх сурвалж: https://www.fnarena.com/index.php/2019/11/05/uranium-week-waivers-extended/