Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын цөмийн түлшний компани “ТВЭЛ”, БНХАУ-ын “CNNC” корпорацитай цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийжээ

ОХУ-ын цөмийн түлшний компани “ТВЭЛ”, БНХАУ-ын “CNNC” корпорацитай цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийжээ

Хятадын зүүн хойд хэсэгт орших Ляонин мужийн Хулудао дүүргийн нутаг дахь Сюдайпу-д оросын III+ үеийн ВВЭР-1200 загварын хоёр шинэ реактор барихаар болжээ. Росатомын түлшний компани ТВЭЛ нь БНХАУ-ын CNNC хятадын үндэсний цөмийн корпорацитай) Сюдайпу дахь 3, 4-ээр блокд цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) цөмийн түлш нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд реакторын эхний ачааллаас дуусах хүртэл нь цөмийн түлш нийлүүлэх тухай заажээ.

Олон жилийн турш Росатом болон CNNC корпорациудын хооронд, түүний дотор цөмийн түлшний эргэлтэд стратегийн түншийн харилцаа хөгжиж ирсэн. Энэ бол зөвхөн ВВЭР реакторт түлш нийлүүлэх төдийгүй үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа бөгөөд Хятадад орос маягийн түлшийг үйлдвэрлэх юм. ТВЭЛ ХК нь Ибин-д байрлах ВВЭР-ийн түлшний үйлдвэрт, технологийн хөгжлийн шугамаар түлш үйлдвэрлэлтийг хангах, мөн хятадын хурдан нейтроны реакторуудын ажилд оролцох болжээ. Хятадын тал ВВЭР цөмийн эрчим хүчний блокуудад өргөтгөсөн түлшний эргэлтийг нэвтрүүлэнэ. Эдгээр төслүүд нь улс хоорондын хэлэлцээр, протоколын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цөмийн салбарт олон жилийн туршид бидний урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавина гэж ТВЭЛ ХК-ийн Ерөнхийлөгч Наталья Никипелова хэлжээ.

Сюдайпу ЦЭХС-ын шинэ блокуудад түлш нийлүүлэх гэрээ нь хоёр улсын хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй хөтөлбөрийн нэг хэсэг юм. Тодруулбал Тяньвань, Сюдайпу ЦЭХС-т хамгийн сүүлийн III+ үеийн цөмийн цахилгаан станц барих тухай, мөн хятадын CFR-600 хурдан нейтроны реактор байгуулах тухай ярьж байна. Эдгээр төслүүдийн талаар Засгийн газар хоорондын баримт бичгийн багцад 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын уулзалтын үеэр гарын үсэг зуржээ.

Росатомын түлшний компани ТВЭЛ нь цөмийн түлш үйлдвэрлэх, уран хувиргах, баяжуулах, тогтвортой изотоп үйлдвэрлэх, хийн центрифуг үйлдвэрлэх судалгаа, шинжилгээний байгууллагуудыг хамардаг. Энэ нь Оросын цөмийн цахилгаан станцуудад цөмийн түлш нийлүүлдэг цорын ганц компани юм. Росатомын ТВЭЛ түлшний компани нь  дэлхийн 15 оронд 76 реактор, дэлхийн найман орны судалгааны реактор, мөн Оросын цөмийн шумбагч онгоцны реакторуудын түлшийг хангадаг. Дэлхий дээрх эрчим хүчний реакторын зургааны нэг нь ТВЭЛ-ийн хийсэн түлшээр ажилладаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://rosatom.ru/journalist/news/toplivnaya-kompaniya-rosatoma-tvel-postavit-toplivo-dlya-novykh-energoblokov-aes-syudaypu-kitay/