Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Франц-Узбекийн ураны олборлолтын хамтарсан компани үйл ажиллагаагаа эхлүүллээ

Франц-Узбекийн ураны олборлолтын хамтарсан компани үйл ажиллагаагаа эхлүүллээ

Францын Орано групп нь Узбекистаны Геологи, эрдэс баялагийн улсын хороотой (GosComGeology) хамтарсан компани байгуулсан байна. “Нурликум майнинг” хэмээх шинэ компани нь Төв Азийн орнуудад ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлнэ.

12 дугаар сарын 2-ны өдөр Ташкент хотод болсон уулзалтын үеэр байгуулагдсан “Нурликум Майнинг” компани нь энэ оны 9 дүгээр сард Орано групп болон Узбек улсын хооронд байгуулсан стратегийн түншлэлийн нэг хэсэг юм. Компанийн 51%-ийг Францын компани, 49%-ийг Укбекийн Геологи, эрдэс баялагийн улсын хороо нь эзэмших бөгөөд Ташкент хотод байрлана. Уранаар баялаг Кизилкум мужийн төв хэсэг болох Укбекийн Дженгелди талбайд үйл ажиллагаа нь чиглэгдэх юм.

“Узбекистан дахь ураны уурхайн төслүүд дээр хамтран ажиллахын тулд бат бөх, найдвартай түншлэлийг бий болгохыг хүсч буй нь талуудын дунд илэрхий тод харагдлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны дараа талбай дээрх анхны ажлыг 2020 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн компаниас мэдэгджээ.

Дэлхийн Цөмийн Нийгэмлэгийн мэдээлснээр Узбекистан Улс 2018 онд 2404 тонн уран үйлдвэрлэсэн байна. Узбекистанд ураны бүх үйлдвэрлэл нь газрын доор уусган олборлох аргыг ашигладаг. Төрийн өмчит “Кизилкумредметзолото” компанийн нэг хэсэг болох “Навой уул уурхай, металлургийн комбинат” нь тус улсад уран олборлох, үйлдвэрлэх цорын ганц оператор юм.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/