2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

“Реакторын инженер”-ийн дагалдах сургалт явагдаж байна

“Реакторын инженер”-ийн дагалдах сургалт явагдаж байна

Цөмийн энергийн газар(хуучнаар), Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд 2009 онд байгуулсан “Цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгждэг Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т Монгол Улс 2013 оноос эхлэн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болох “Реактор инженер”-ийн ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /ЦЭК-ын Ажлын алба/, ЯАЭА, Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ)-ийн мэргэжилтэн, багш, эрдэмтэдтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтыг тус Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал, ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн зөвлөх профессор Иппэй Амамото, МУИС-ийн ЦФСТ-ийн захирал Ц.Энхбат нар нээн үг хэлж, ЯАЭА-ийн үйл ажиллагаа болон тус сургалтын зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа.

Тус сургалтад ЦЭК-ын Ажлын алба, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ, ДЦС-4 ХХК, МУИС-ийн ЦФСТ, Шинжлэх ухаан технологийн их сургууль(ШУТИС), ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль зэрэг байгууллагын 16 албан хаагч оролцож байна.Сургалтад (ШУТИС)-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн ЦФСТ-ийн багш, мэргэжилтнүүдээс гадна ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн зөвлөх профессор Иппэй Амамото, болон Нагаока технологийн их сургуулийн багш Масахиде Сузүки нар хүрэлцэн ирж, Японы цөмийн энергийн салбарын дэвшилтэт судалгаа, шинжилгээ, хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагаа, аюулгүй байдлын соёл, олон нийтийн ойлголтын тухай хичээлүүдийг оролцогчдод хүргэж байна.

Нэмэлт мэдээлэл:

             Монгол Улсад зохион байгуулагддаг дагалдах сургалт нь “Сургагч багш бэлтгэх сургалт”-аар олж авсан мэдлэгээ бусад албан хаагчдад түгээх зорилготой бөгөөд салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чухал ач холбогдолтой юм.

Япон улсад зохион байгуулагдсан Сургагч багш бэлтгэх сургалтад нийт 20 мэргэжилтэн, Монгол Улсад зохион байгуулагдсан дагалдах сургалтад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 263 ажилтныг тус тус хамруулсан (Хүснэгт 1, 2).

Хүснэгт  1.Сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын тоо

Сургалтын чиглэл

“Сургагч багш бэлтгэх” хөтөлбөр (Япон Улс)

Огноо

Хамрагдсан байгууллага

2015

2016

2017

2018

2019

1.

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”

1

1

1

1

2

ЦЭК, МХЕГ, ОБЕГ

2.

“Гадаад орчны цацрагийн хяналт”

1

1

1

1

1

ЦЭК, МХЕГ, ОБЕГ, НМХГ

3.

“Цөмийн реакторын инженер”

3

3

3

3

3

МУИС, ШУТИС, МУИС харьяа ЦФСТ

Нийт

5

5

5

5

6

 

Хүснэгт 2.Дагалдах сургалтад хамрагдсан оролцогчдын тоо

Сургалтын чиглэл

“Дагалдах сургалт” хөтөлбөр (Монгол Улс)

Огноо

2015

2016

2017

2018

2019

1

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”

28

20

23

24

26

2

“Гадаад орчны цацрагийн хяналт”

26

19

20

20

25

3

“Цөмийн реакторын инженер”

13

31

21

18

20

НИЙТ

67

70

64

62

71