Цөмийн энергийн комиссын Ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос [Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж]–ийг нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. (2020-05-21 04:00:00)

Гадаад мэдээ

Жил бүрийн Ураны нийлүүлэлт-2019

Жил бүрийн Ураны нийлүүлэлт-2019

Цөмийн үйлдвэрлэлийн зах зээлийн судалгааны тэргүүлэгч компанийн нэг болох UxC ХХК-аас “Жил бүрийн ураны нийлүүлэлт-2019” гарчигтай нийтлэл гаргажээ.

Тус нийтлэлд Фукушимагийн ослын дараа дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний төслүүд хойшлогдож зарим шинэ реакторууд барих ажил цуцлагдсан. Үүнтэй зэрэгцэн 2016 он хүртэл цацраг идэвхт ашигт малтмалын өндөр үнэтэй ашиглалтын гэрээгээр дэмжигдсэн олон ураны    олборлолтын төслүүд орж ирснээр ураны нийлүүлэлт нэмэгдсээр байсан. Дээрх үйл явдлын нөлөөллөөр дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний реакторын түлшний хэрэгцээ буурч, ураны үйлдвэрлэгч ба ханган нийлүүлэгчдийн нөөц нэмэгдсэн байна.

Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилийн байдлаар дэлхийн ураны нийт үйлдвэрлэл хумигдаж, 2019 онд нийт олборлолтын хэмжээ 142 сая фунт болж буурсныг дурджээ.

Энэхүү жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь одоо ажиллаж буй цөмийн эрчим хүчний реакторт шаардлагатай хэрэгцээнээс доогуур байгаагаас улбаалан цөмийн материалын нөөц тасралтгүй буурсаар байна.

Түүнчлэн Хятад болон Энэтхэг улсын цөмийн эрчим хүчний урт хугацааны төлөвлөлттэй уялдан дараачийн 10 жилд ураны үнийн огцом өсөлтөөс хамгаалахын тулд ураны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх асуудал гарахаар байна.

Хэдийгээр 2020 оны дунд үеэс ураны үйлдвэрлэлийн шинэ төслүүдийг боловсруулах шаардлагатай ч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал шинэ төслүүдийг санхүүжүүлэхэд бэрхшээл болж байна. Түүнчлэн ураны хайгуулын ажил удаашралтай байгаа нь дараагийн боловсруулалтын шатны хугацааг хойшлоход хүргэж байна.

Түүнчлэн, ирээдүйд хэрэгжих ураны төслүүдэд эдийн засаг, байгаль орчин, стратегийн болон геополитикийн нарийн төвөгтэй асуудлууд тулгарч байгааг худалдан авагчид ойлгон, эрсдэлийг үнэлж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэсэн сонирхолтой дүгнэлтүүдийг өгч байна.

Зураг. Ураны үйлдвэрлэлийн гол нийлүүлэгчдийн U3O8 үйлдвэрлэлийн хэмжээ 1998-2020 он

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.uxc.com/p/products/rpt_usa.aspx  харна уу.