2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 2019 онд тогтворжсон гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ

Нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 2019 онд тогтворжсон гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ

Дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт (улбар шар)-ийг нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ (шар)-тэй харьцуулахад [Зургийг ОУЭХА]

 

Нэмэгдэж магадгүй гэсэн нэгэн таамаглал байгаа ч гэсэн 2019 онд дэлхийн эрчим хүчний хамааралтай нүүрсхүчлийн хийн ялгарлын өсөлт зогссон гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) мэдээллээ. Өмнөх 2 жилийн өсөлтийн дараа дэлхийн эдийн засаг 2.9 хувиар тэлж байгаа хэдий ч нүүрсхүчлийн ялгарлын хэмжээ 2019 онд 33 гигатонноос өөрчлөгдөөгүй байна.

Энэ нь өндөр хөгжилтэй улс орнууд эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрснээс байгалийн хийн түлшинд шилжсэн, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд (ихэвчлэн нар болон салхи) нэмэгдсэн, цөмийн эрчим хүчийг нэмэгдүүлж байгаа зэрэг нь юун түрүүнд утааны ялгарлыг бууруулж байна гэж Парист төвтэй ОУЭХА-ийн тайланд дурджээ.

“2019 оныг нүүрсхүчлийн хийн ялгарлын дээд хэмжээ, оргил үе гэж дурдатгал болгон үлдээхийн тулд одоо бид зогсолтгүй шаргуу ажиллах хэрэгтэй” хэмээн ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол хэлэв. Мөн “Бид бүхэнд үүнийг хийх эрчим хүчний технологиуд бий, иймд бид бүгдийг нь ашиглах ёстой” хэмээжээ.

Эдийн засгийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнууд цөмийн эрчим хүчийг ашигласнаас 50 мегатонноос давах хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлаас зайлсхийж чадсан байна. Өөр бусад хүчин зүйлүүдэд хэд хэдэн улс орны цаг агаарын таатай байдал, зарим шинээр гарч ирж буй зах зээлийн эдийн засгийн өсөлтийн удаашрал багтжээ. БНХАУ-д нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ ихэссэн боловч эдийн засгийн өсөлтийг удаашруулах замаар бага агуулгатай нүүрстөрөгчийн эх үүсвэрээс их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж тодорхой хязгаарт барьсан байна.

БНХАУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ өргөжүүлэн тэлсээр байгаа бөгөөд 2019 онд тус улсад ажиллаж буй 7 том цөмийн эрчим хүчний реактор нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй анхны жил юм.

Өндөр хөгжилтэй орнуудын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ мэдэгдэхүйц буурсан. АНУ нүүрсхүчлийн хийг 140 сая тонн буюу 2.9 хувиар бууруулснаар дэлхийн улс орнуудаас нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээг хамгийн их бууруулсан орноор бүртгэгдсэн байна. Европын холбооны улсуудын нүүрсхүчлийн ялгарлын хэмжээ 2019 онд 160 тонн буюу 5 хувиар буурчээ. Япон улс саяхан цөмийн эрчим хүчний реакторуудаа дахин сэргээснээр 2009 оноос хойш нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээг 45 сая тонн буюу 4 хувиар хамгийн хурдан бууруулжээ.

Дэлхийн бусад орнуудад нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ 2019 онд 400 сая тонноор буюу бараг 80 орчим хувь нэмэгдсэн нь Азийн орнуудад нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсээр байгаатай холбоотой юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрснээс хий рүү шилжсэн, цөмийн эрчим хүчний станцууд нэмэгдсэн, сэргээгдэх эрчим хүч өссөн,  цахилгаан эрчим хүчний хэрэгцээ суларсны үр дүнд бараг 15 хувиар буурчээ.

ОУЭХА нь дэлхий нийтийн хандлагад тулгуурлан уур амьсгалын талаар урт хугацааны зорилтуудыг дэвшүүлж, 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчтэй холбоотой нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хэрхэн 1/3-ээр бууруулах тухай тусгасан Дэлхийн эрчим хүчний хэтийн төлвийн тусгай тайланг 2020 оны 06 сард нийтлүүлнэ. Түүнчлэн ОУЭХА нь улс орнуудын засгийн газрын тэргүүн, сайд нар, хөрөнгө оруулагчид болон томоохон хувьцаа эзэмшигчдийг оролцуулсан  “Цэвэр эрчим хүчний шилжилтийн дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг Парис хотноо 2020 оны 07 дугаар сарын 09-нд зохион байгуулах юм.

Энэхүү нийтлэгдсэн үр дүнгийн тухай маргаашаас ОУЭХА-ийн даргын цуврал уулзалтуудыг төв байрандаа  зохион байгуулж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх конвенцэд оролцогчдын бага хурал - COP24-ыг Польшийн Катовице хот, COP25-ыг Испанийн Мадрид хот, COP26-ыг Их Британийн Глазго хотноо тус тус зохион байгуулахаар Эрчим хүчний болон цаг уурын сайд нартай нь хэлэлцэх болно гэж Бирол мэдэгдэв.

https://www.world-nuclear-news.org/Articles/Global-CO2-emissions-flatlined-in-2019-says-IEA