Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Мэдэгдэл

2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухайлбал “Өнөөдөр”, “Өглөөний сонин” болон “News.mn”, “olloo.mn” зэрэг портал сайтуудад ”Монгол Улсыг цөмийн хог хаягдлын агуулах болгоно гэв үү” гарчигтай мэдээллийг “Global Security Newswire”-ийн интернэт мэдээнээс иш татан хэвлэжээ.
 
Энэхүү мэдээлэлд “ Төв Азийн Монгол Улс нь олон улсын цөмийн хог шаарыг булж далдруулахад хамгийн тохиромжтой агуулах болох нутаг юм. Яг энэ асуудлаар Монголын талтай АНУ-ын Засаг захиргаа албан бус яриа хэлэлцээр хийж байна” гэж дурдсан нь үнэнд нийцэхгүй, албан бус мэдээлэл гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг - Цөмийн энергийн газраас мэдэгдэж байна. Дурдсан асуудлаар гадаадын байгуулага, засаг захиргааны нэгж, хувь хүмүүстэй ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй, гэрээ хэлцэл хийх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
 
2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, мөн 4.2 дахь хэсэгт “Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэж заасан байдаг.